Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар НББХ-нд шилжүүлэв


12-р сарын 22
11 цаг 08 минут

     Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы  (2023.12.21)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхдээ, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм нь Хүний эрхийн үндэсний комиссоос тусдаа бүтэц, орон тоотой байснаар үйл ажиллагаа явуулах боломж хэрхэн бэхжиж, сайжрах талаар, ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүтэц, орон тоо, төсөв хөрөнгө нь тусдаа байх боломжтой эсэх, хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах зэрэг үндэсний  механизмыг байгуулахаар тусгаж, зохицуулсан хэдий ч Комиссын дэргэд дахин Комисс байгуулах нь хүний эрхийг хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг алдагдуулах, төсөвт хүндрэл учрах, хүний нөөцийн тогтвортой бодлого алдагдах, улмаар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр, хэрцгий, хүнлэг бусаар буюу Хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт Протоколд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг хараат бус, бие даасан байхаар заасныг, манай улсын хуульд үйл ажиллагааг  нь хараат бус байдлаар хэрэгжүүлэх зохицуулалттай боловч зохион байгуулалтын хувьд хүний эрхийн үндэсний байгууллагатай хамт байгаа нь асуудал үүсгэж буй зэрэг асуудлаар санал, дүгнэлт гаргажээ. Тиймээс УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд  хэлэлцүүлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаа эсэхийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар лавлахад, нэрээ өгөх хүн гарсангүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдох салбарын сайд эзгүй тул хойшлуулах дэг бий хэмээн хуралдаан даргалагч сануулснаар тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураахыг хойшлуулсан юм.

Үүний дараа Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал өмнөх долоон хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа эцсийн хэлэлцүүлэг явуулж, хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, хариулт авах УИХ-ын гишүүн байсангүй. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны гаргасан зарчмын зөрөөтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Хуулийн төслийг санаачлагч гишүүдийн зүгээс, эрүүл мэндийн салбар нь эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн гэсэн хоёр цогц тусламж үйлчилгээнээс бүрддэг тул долоон жилийн өмнө Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлах үеэс уг хуулийн төслийн талаар ярж эхэлсэн, долоон жилийн дараа эцсийн хэлэлцүүлэгт орж ирсэнд талархаж байна. Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын нийт хүн  амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамруулах боломжийг нээж өгч, эрүүл мэндийн боловсрол олгох, тус салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг ч тусгасан зэрэг олон талын ач холбогдолтой учраас Монгол Улсын найм дахь удаагийн парламент эрүүл мэндийн салбарт том дэвшил гаргаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг бие даалгахад том хувь нэмэр оруулж, шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй гурван томъёолол тус бүрээр санал хураахад, санал дэмжигдсэн тул Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Харин Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал,  дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 35, найруулгын шинжтэй нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 19 санал гаргасныг Байнгын хороо дэмжжээ. Түүнчлэн уг хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийн хамтаар сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд хамруулах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, багш болон боловсролын байгууллагын зүгээс хичээлдээ ирээгүй хүүхдийн талаарх мэдээллийг асран хамгаалагчид нь нэн даруй мэдэгдэх, эрсдэлт нөхцөлд орсон тохиолдолд холбогдох ажилтанд мэдэгдэх, хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдлыг үнэлэх, Эцэг, эхийн зөвлөлийг хүүхдийн эрх хамгааллын бодлоготой болгох, цахим орчинд хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, хортой, хориотой мэдээлэл, контентоос хамгаалах, оршин суугаа газраас өөр газарт 24 цагаас дээш хугацаагаар аливаа арга хэмжээнд оролцуулах бол 15 хүүхэд тутамд заавал харгалзах хүнтэй явуулах, хурдан морины уралдаан зохион байгуулагч нь тухайн орон нутгийн захиргаанд мэдэгдэх зэрэг зохицуулалтыг тусгасныг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал өмнөх хэлэлцүүлгээр хөндсөн асуудлыг тусгасан эсэх, үндэсний уламжлалыг харгалзан үзэхийг, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн албан бус эдийн засгийн салбарт ажиллагсад, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үр хүүхдүүдэд хүүхэд хамгааллын төсвийг хүргэх талаар зарчмын зөрүүтэй саналаа дэмжүүлэх албан хүсэлтийг бичгээр илгээснээ хэлж, хэрхэн шийдвэрлэснийг тодруулж асуулаа. Ажлын хэсгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төсөлд хүүхэд хамгааллын зардалтай холбоотой зарчмын том өөрчлөлт орсныг дурдаад, юуны түрүүнд бүх байгууллага цалингийн сангийнхаа нэг хувийг хүүхэд хамгааллын зардалд тусгах ёстой гэсэн заалт байгааг хэлэв. Мөн уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, саяхан Хан-Уул дүүрэгт галд өртөж, амь үрэгдсэн гэр бүлийн хүмүүсийн ар гэрт ямар тусламж дэмжлэг, арга хэмжээ авсан талаар тодруулсан бол хүүхэд хамгааллын асуудлыг хоёр, гуравдугаарт эрэмбэлж, төсвийг танадаг байдлыг арилгах, хангалттай төсөв хуваарилах, шаардлагатай тохиолдолд зарим яамдыг татан буулгасан ч болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар шүүмжилсэн юм.

Нийгмийн ажилтанг сум хороо бүрд ажиллуулна гэсэн санал дэмжигдсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен саналын төхөөрөмж нь ажиллаагүй тул дахин санал хурааж өгнө үү гэсэн горимын санал гаргаснаар өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцъё гэсэн томьёоллоор санал хураахад 52,5 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү санал хураалт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Монгол Ардын намын гишүүд эзгүй учраас ажлын тав хоногийн хугацаатай завсарлага авъя гэсэн санал гаргаснаар завсарлаж, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах Түр хорооны ажиллах хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эм хангамжийн асуудал 100 хувь хувийн хэвшилд ирсэн, эмийн чанар харилцан адилгүй, гадаадаас худалдан авсан нь илүү чанартай байгаа тухай яригддаг талаар дурдаад, дөрөвдүгээр эмнэлэгт гарсан хэрэг явдлыг хэрхэн шийдвэрлэснийг тодрууллаа. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, эмийн чанарт итгэх, итгэл үнэмшлийн асуудал өвчний эдгэрэлтэд чухал байдаг, эмийн чанарыг хянах тогтолцоо байхгүй нь шалгалтын явцад илэрсэн. Түр хорооны хугацаа сунгах болсон шалтгаан нь нотлох баримт бүрдүүлэх, үнэ өртөг нэмэгдсэн ч чанар дээрдэхгүй байгаа зөрчил ихтэй, дамжуулан өнгөрүүлэх шинж байдлыг тогтоох нотолгоо цуглуулах шаардлагатай холбоотой гээд Яармагийн эмнэлэгт гарсан асуудлын мөрөөр очиж ажилласан, найруулдаг уусмалтай холбоотой гэж дүгнэсэн хэмээн хариулав. 

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг 374 тэрбумаас хоёр их наяд төгрөгт хүргэж, 5.3 дахин нэмсэн ч эмийн чанар сайжраагүй, муу эм хэрэглэсэн хэвээр байна. Түр хорооны хугацааг сунгахыг дэмжинэ гэв. "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, эксклюзив буюу ганцаараа бараа нийлүүлэх, давуу эрх олгож байгаа нэг жишээг дурдаад, төрд давуу эрхээ ашиглан хулгай хийдэг байдал эмийн үнийн өсөлтөд ч нөлөөлсөн, гаальд мэдүүлсэн үнээс 5-6 дахин нэмэгдэж борлуулж байна. Чанар тааруу, иргэд нь чанарт итгэхээ больчихсон гэсэн мэдээллийг өгөв. Ийн хэлэлцсэний дараа Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байсан ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ирээгүй тул асуудлыг хойшлуулснаар үдээс хойших хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 сар 30. 22:08Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 сар 30. 22:04Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа6 сар 30. 22:01У.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.