Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийн дэмжих жил болгон зарлах шийдвэр гаргалаа. 2001 онд баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас хойш 22 жил өнгөрсөн байна. Бүсчилсэн хөгжил гэж ярьдаг ч үүнтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ хийгддэггүй байсан. Монгол Улсыг бүсчилсэн хөгжлөөр явуулбал илүү хурдтай хөгжинө гэж үзэж Засгийн газар ийм шийдвэр гаргалаа. Хүн амын 47 хувь нь Улаанбаатарт, 53 хувь нь хөдөө орон нутагт байдаг. Нийт худалдаа үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт байна. ДНБ-ний 63 хувь нь нийслэлд 37 хувь нь хөдөө орон нутагт байна. Нэг үгээр хэлбэл, зөвхөн Улаанбаатарт хөгжил явагдаад хөдөө орон нутаг хөгжихгүй байна. Тиймээс цаашдаа ард иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, улсынхаа хөгжлийн түргэсэхийн тулд 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарлалаа.
Үндэсний орон сууцны санхүүжилтийн Корпорацийг байгуулж, эмзэг бүлгийн иргэдийг ипотекийн зээлд хамруулна.
Facebook
Twitter
Youtube


Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ
Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?
COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна
COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа

Сэтгэгдэл бичих