Ц.Хулангаас шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна


12-р сарын 28
11 цаг 08 минут

        Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ!

Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.

Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.

Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн нoцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.

Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”. Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульчөмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй.

Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа aвахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч, өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч.

Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ.

Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна. Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа!

Сайхан баярлаарай.

МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас,

XII сар.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв2 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ7 цаг 9 минутын өмнөҮндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна9 цаг 8 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө9 цаг 11 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо9 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.