Женко Х.Баттулга аа! Хэн нь хятад цустайгаа шалгуулъя, шинжлүүлье!!!


12-р сарын 30
12 цаг 20 минут
       Монголчуудын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр Женко Х.Баттулгын хувийн С1 телевизийн “Цензургүй” гэх нэвтрүүлгээр намайг хятадын эрлийз, Монголын төрд байлгаж болохгүй нэгэн мэтээр ярьж, гүтгэжээ. Хоорондоо холбоогүй, авцалдахгүй архивын гэх цөөн мэдээллийг эвлүүлэн хятад цустай гэж. Ёстой дургүй, зэвүү хоёр зэрэг хөдөлчихлөө.
Би удам судраа мэднэ ээ. Миний аавын ч тал, ээжийн ч тал аль аль нь Увс аймгийн Давст сумынх, дөрвөдүүд. Ээжийн талыг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойрч биш дайрч гарсан юм. Нэртэй, нүүртэй амьдарч байсан тэр хүмүүсээс үлдсэн нь амьдралын олон нугачаанд хөл ч алдаагүй, нуруу ч алдаагүй. Одоо Женко Баттулгын С1 телевизэд, түүний төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгээр би ээжийнхээ удмыг дахин доромжлуулж, хэлмэгдүүлэхийг огтхон ч тэвчихгүй. Явдаг бүх газраар нь явж энэ цэвэр цус ярьдаг телевизтэй, нэвтрүүлэгтэй, нэвтрүүлэгчтэй нь заргалдана. Хэн их мөнгөтэй нь, хэн ичих нүүргүй нь, хэн ёс зүйгүй нь, хэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нь дургүй хүнээ дуртай хэлбэрээрээ доромжилж, хэлмэгдүүлж явах ёстой юм уу?
Үгүй шүү, Женко Х.Баттулга аа. Чи надаар хангалттай оролдсон, хангалттай доромжилсон, хангалттай гүтгэсэн, хангалттай харлуулсан. Чиний энэ үйлдлүүдийг би улстөрч хүнд тохиолддог зүйл гэж үзэж шингээж тэвчээртэй хандаж ирсэн. Тэвчээрт хязгаар бий. Одоо боллоо. Чиний С1 телевизийн цэвэр цус ярьдаг-захиалгат нэвтрүүлэгт хэлсэнчлэн чи бид хоёрын нэг нь Монголын төрөөс, улстөрөөс явъя, зайлъя.
Санал байна!!! Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1% л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1% илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улстөрөөс бүрмөсөн зайлж үз. Чамгүйгээр монголчуудын хуваагдал, талцал эрс багасна.
23andme гэдэг генетикийн шинжилгээ хийдэг байгууллага байна. Энэ байгууллага нь шүлснээс тухайн хүний генд эх газрын Хятад, Тайван, Өмнөд хятад, Хойд хятад, Түвд, Хятадын Дай гэх гарал хэдэн хувийг эзэлдгийг тогтоодог юм байна. Товчхондоо танайхны хэлдгээр “цус” шинжилдэг байгууллага аж.
Женко Х.Баттулга аа, гений шинжилгээ хийдэг энэ 23andme энэ байгууллагад хамтдаа гэрчүүдийг байлцуулан хандъя, гений шинжилгээ өгье. Чамаас хятад ген 0.1% илэрвэл чи улстөрөөс үүрд зайл, надаас 0.1% илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Болсон болоогүй нэвтрүүлэг, эвлүүлэг хийж ард иргэдийн тархи толгой эргүүлж байснаас шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү аргыг сонгоё.
Х.Баттулга аа!! Чацга царайлаад байлгүйгээр 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй. “Цус” ярьж монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ1 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав1 цаг 35 минутын өмнөГ.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй2 цаг 25 минутын өмнөУлсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна3 цаг 34 минутын өмнөХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна5 цаг 7 минутын өмнөГаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов5 цаг 10 минутын өмнөБаян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ5 цаг 18 минутын өмнөХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов7 цаг 35 минутын өмнөЧингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө7 цаг 38 минутын өмнө“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо8 цаг 4 минутын өмнөОрлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав8 цаг 9 минутын өмнөГаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав8 цаг 41 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 цаг 47 минутын өмнөХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.