Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө


1-р сарын 2
12 цаг 26 минут

    Сонгуулийн тухай хуулийн 29.4 дэх заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нар ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаа өгч, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх учиртай. Тэгвэл дараах албан тушаалтнууд ажлаа өгснөөр 2024 оны сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо.

Ж.Энхбаяр тавдугаар тойрогт нэр дэвших үү

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр арванхоёрдугаар сарын 15-нд ажлаа өгсөн. Тэрээр тавдугаар тойрог буюу томсгосон тойргоор Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж байна. Ж.Энхбаяр нь 2008-2012, 2012-2016, 2016-2020 оны УИХ-д сонгогдон ажиллаж байсан нэгэн билээ.

Г.Дөлгөөн зургадугаар тойрогт нэр дэвших үү

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн арванхоёрдугаар сарын 20-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг арванхоёрдугаар сарын 28-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөсөн юм. Түүнийг улс төрийн хүрээнд зургадугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийн тойрог өрсөлдөнө гэж таамаглаж байна. Учир нь, түүний аав Н.Ганбямба нь Хэнтий аймагт төрж, өссөн, 2020 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн юм. Г.Дөлгөөн урьд нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаагүй.

Л.Наранбаатарын туйлын хүслийг МАН биелүүлэх үү

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Цемент шохой ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудастаа ажлаа өгч байгаа талаараа мэдээлсэн билээ. Тэрээр 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж байсан. Нэгэн үе Дархан-Уул аймаг дахь АН-ын дарга асан тэрээр УИХ-ын З.Энхболд руу оймс шидэж, намаа орхин 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж байсан түүхтэй. Ийнхүү сонгуульдсан ч амжилт олоогүй бөгөөд 2020 оны сонгуульд ч мөн нэр дэвших гэсэн боловч СЕХ бүртгээгүй юм. Учир нь, хоёр намын нэрнээс нэр дэвших хүсэлтээ өгсөн хэмээн тухайн үед СЕХ тайлбарлаж байв. Хуулиараа нэг нэр дэвшигч нэг намаас л нэр дэвших учиртай юм. 2020 оны сонгуулиас хойш Л.Наранбаатар МАН-ын гишүүнээр элсэж, улмаар Цемент шохой ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Түүнийг тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшинэ гэж таамаглаж байна.

Д.Занданбат Өмнөговьчуудыг төлөөлөх үү

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Ерөнхий аудитор Д.Занданбатыг арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улс төрийн хүрээнд түүнийг долдугаар тойрогт буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговьд нэр дэвшинэ хэмээн таамаглаж байна. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаагүй.

Х.Алтай хаана дэвших вэ

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Тэрээр өмнө нь УИХ-д сонгогдож байгаагүй бөгөөд нийслэлд нэр дэвшинэ гэсэн таамаг байна.

Н.Цэрэнбат даагаа нэхнэ

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Эрдэнэс Оюу толгой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ажлаа өгсөн. Тэрээр өмнө нь 2016-2020 оны УИХ-д сонгогдож байсн удаатай. 2020 оны сонгуульд Увс аймагт нэр дэвсэн ч дөрвөөр гарч ирж, хамар таслуулж байсан. Тэгвэл тэрээр 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. Харин хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод нэр дэвших үү, нийслэлд нэр дэвших үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Б.Дашпүрэв сурталчилгаагаа эхэлжээ

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг Увс аймагт төрсөн бөгөөд Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэсэн хоёрдугаар тойрогт нэр дэвшинэ хэмээн таамаглаж байна. Б.Дашпүрэвийн хувьд улс төрийн хүрээнд шинэхэн нэгэн. Тэр утгаараа "Би цүнх баригч" биш хэмээх сурталчилгааг эхлүүлээд амжжээ.

Д.Оюунхорол эргэн ирнэ

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол ажлаа өгсөн байна. Тэрээр 2000-2004, 2008-2012, 2012-2016 оны УИХ-д сонгогдон ажилласан. Тэгвэл тэрээр ирэх сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон байна. Одоогийн байдлаар өрсөлдөх тойрог нь тодорхой болоогүй байгаа аж.

А.Энхзул аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх үү

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга А.Энхзул ажлаа өгч, нэр дэвшихээр горилж эхэлсэн байна. Тэрээр 25 дугаар сувгийн захирал З.Алтайгийн охин юм. З.Алтай нь 2008-2012 оны УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Ирэх сонгуулиар түүний охин сонгогдвол үйл хэргийг нь үргэлжлүүлэх нь ээ. А.Энхзулыг улс төрийн хүрээнд Г.Занданшатарын хүн хэмээн ярилцдаг. Урьд нь гишүүнээр сонгогдож байгаагүй.

Б.Заяабал нэр дэвшинэ

Тэд сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өглөө
 

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ажлаа өгчээ. Тэрээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэсэн хоёрдугаар тойрогт нэр дэвшмхээр яригдаж байна. Улс төрийн хүрээнд түүнийг Ч.Хүрэлбаатарын хүн гэдэг. Тэрээр өнгөрсөн жил Увсад хэд хэдэн удаа очсон байна. Б.Заяабал нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаагүй.

Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй8 цаг 27 минутын өмнөBlue sky tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй тул хамгаалалтад авчээ10 сар 8. 17:06Шинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?10 сар 8. 15:23Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 45 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 8. 15:12Хүн төвтэй хуулийн үзэл баримтлал буюу парламент юу хийх вэ10 сар 8. 15:03Төрийн банкны харилцагчид БНТУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо10 сар 8. 9:57500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй10 сар 8. 9:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 8. 9:09Төрийн хар хүн хаана байна10 сар 8. 9:05Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа10 сар 8. 8:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан10 сар 8. 8:49Н.Номтойбаяр: Ц.Батсүх гэж хурандаа цолтой хулгайч нэг сая ам.доллар нэхсэн Ц.Батсүх: АТГ-т шалгуулна10 сар 7. 18:52Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа10 сар 7. 18:44Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ10 сар 7. 16:34"Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдэвт 21 хоногийн аян эхэллээ10 сар 7. 16:24Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 7. 16:03ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчиллээ10 сар 7. 15:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа10 сар 7. 15:44Бид мод тарьж байна - Тэрбум мод10 сар 7. 14:41“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа10 сар 7. 14:31Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлнэ10 сар 7. 14:25Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа10 сар 7. 14:13Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг Монголд нутагшуулна10 сар 7. 11:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 7. 11:28“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 7. 9:18“Эрүүл мэндийн технологи- Олон улсын экспо 2024” үзэсгэлэн боллоо10 сар 7. 9:13Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар ажиллаж, 10 иргэний амь насыг хамгааллаа10 сар 7. 9:07М.Мандхай: Парламент “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ10 сар 7. 9:00Нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтад хамрууллаа10 сар 7. 8:53УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.10.07-10.1010 сар 7. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.