Монголын хэмээх тодотголыг харуулсан 60 гаруй аягыг дэлгэжээ


1-р сарын 2
15 цаг 04 минут

       “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд үргэлжлэн гарч байна.

Монгол түмний баялаг их өв уламжлалын нэгээхэн хэсэг нь аяга хэмээх идээ ундаа хүртэх сав юм. Эртний нүүдэлчдээс олон мянган жилийн турш өвлөгдөн ирсэн аяга, сав суулгатай холбоотой ёс заншлаас гадна урлах ухаан, гоо зүйн нарийн мэдрэмжийг түүнээс харах бололцоотой.

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн хоол ундны зориулалттай сав суулгыг бүтээн өөрсдийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ, түүний ур хийцийг төгөлдөржүүлэн хөгжүүлж, гоозүй бэлгэдлийн агуулга санааг шингээн ирсэн нь тухайн үндэстэн угсаатны түүх соёлын онцлогийг улам тодотгодог.

 Энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болоод орон нутгийн зарим музейн сан хөмрөг, хувь цуглуулагчид хадгалагдаж буй түүх соёлын шилээвэр үзмэр, эд өлгөөс үзэгчдэд толилуулж байна.

Мөн түрүү хүрлийн үед холбогдох чулуун аяганаас эхлэн дэлхийд нэр алдраа цуурайтуулсан Монголын Эзэнт гүрний үеийн буюу Монголын хэмээх тодотголыг харуулах модон болон шаазан аяганууд, XVII-XX зууны үеийн Монголчуудын дунд ур хийцээрээ алдаршсан нутаг нутгийн хийц урлал бүхий аягануудыг онцлон хүргэж байна.

Түүнчлэн үзэсгэлэнд түүхийн олон цаг үед холбогдох, олон төрлийн материал ашиглан урласан нийт 60 гаруй аягыг сонгон авч танилцуулж буй юм. Тухайлбал, УГЗ, дархан Ш.Гүндийн 1946 онд урласан маршал Х.Чойбалсанд дурсгасан мөнгөн аяга, маанийн үсэгтэй гавал аяга, тахилын цар таваг, "Боо-Бао" эрдэнэ хэмээх манж бичигтэй хул аяга зэргийг эл үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Маршал Х.Чойбалсанд дурсгасан мөнгөн аяганы бөөрийг товойлгосон нэгэн ижил хэмжээтэй 24 бад зээ, 12 жилийн хооронд монгол бичгээр "6 дугаар хорооны ардуудаас Улсын шалгарсан маршал Чойбалсангийн 50 насны ойд дурсгав" хэмээн товойлгон бичжээ.

Үзэсгэлэн хоёрдугаар сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа6 цаг 24 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ6 цаг 27 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно6 цаг 30 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.