УИХ-ын гишүүн С.Батболдын Ажлын Албанаас Мэдэгдэл гаргажээ


1-р сарын 3
18 цаг 22 минут
      Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг Тавантолгойн орд газрын нүүрсний хууль бус олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гэх түүний нэр хүндэд эрээ цээргүй халдсан, байж боломгүй худал хуурмаг мэдээлэл бүхий ээлжит гүжир гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.
1. УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдтой холбоотой аж ахуйн нэгж нь 2007 онд Тавантолгойн орд газрын ашиглалтын лицензийг хууль ёсны дагуу эзэмшиж байхдаа энэхүү ордод шунасан гадаадын болон дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн элдэв дарамт шахалтыг үл харгалзан тус ордоос нэг ч хүрз нүүрс ашиглалгүйгээр Монголын төр, ард түмэндээ шилжүүлэн өгсөн нь хэн ч маргахгүй түүхэн үнэн юм.
2. Үүний дараа 2011 онд С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцааг олгож, тус ордыг жинхэнэ ард түмний өмч болгох үндэс суурийг тавьсан бөгөөд энэхүү шийдвэр нь цаашдаа гадаад, дотоодын бизнес, улстөрийн бүлэглэлүүдийн тус ордыг өөрийн эрхшээлдээ авах гэсэн удаа дараагийн ил далд оролдлого, халдлагаас хамгаалж чадсан.
1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржид арилждаг болгон ард иргэд Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд ил тод шууд хяналт тавьдаг, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлдэг болгохыг тууштай шахаж шаардаж ирсэн, цаашид ч тэгэх болно.
3. Мөн 2009-2012 онд Ерөнхий сайд байхдаа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын иргэн бүрт тус орд болон бусад уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсний ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөгийг УИХ-ын шийдвэрийн дагуу олгосон нь монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртсэн тохиолдол болсон.
Төрийн өмчит тус компани цаашид ч ард иргэддээ улам их ногдол ашиг үргэлжлүүлэн өгөх ёстой бөгөөд Засгийн газрын энэхүү ажлыг УИХ-ын гишүүн С.Батболд дэмжиж ажилладаг.
4. Ийнхүү гадна дотны шуналт этгээдүүдийн савраас хамгаалж, төр, ард түмэндээ хүлээлгэн өгсөн Тавантолгойн орд өнөөдөр улс орны эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг болсон. Цар тахал, олон улсын хурцадмал байдалтай эдийн засгийн хүнд үед манай орны гадаад валютын орлого, цалин, тэтгэвэр, тэтгэмж, төсвийн хөрөнгө оруулалтаар босч буй бүтээн байгуулалтын гол санхүүгийн эх үүсвэр болж байна.
5. С.Батболд нь 1990 оноос бусдын адил хууль ёсны, хувийн бизнес эрхэлж, монголын анхны томоохон бизнес эрхлэгчдийн нэг болж чадсан. Монголчуудын "гэрээ засаад төрөө зас" гэх үг, гүн ухааны дагуу топ бизнесмэн болсон хойноо улс төрд орсон ба түүний үүсгэн байгуулсан "Алтай холдинг" групп өнөөдөр ч амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
6. С.Батболд болон түүний үүсгэн байгуулсан компани, гэр бүлийн гишүүд нь төрийн тендер, концесс, сан, ЖДҮ-ийн болон хөнгөлөлттэй зээл, тусламжийг нэг ч удаа авч, ашиглаж, нэр холбогдож байгаагүйг жирийн иргэн ч нотлон хэлж чадна. Түүний хувьд "төрөөс төрсөн тэрбумтан" биш гэдгээ удаа дараа мэдэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан нотолж, шүүхээр нэр төрөө сэргээлгэж байсан.
7. Засгийн газраас авлига хээл хахуультай тэмцэх тэмцлийг эрчимтэй явуулан олон арван алдаа дутагдал, авлига хээл хахуулийн хэргүүд ил болж, эхнээсээ хуулийн байгууллагаар шийдэгдэж, шударга ёс жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Тавантолгойн орд газрын баялгийг хууль бусаар олборлож, тээвэрлэж байсан хэргийг олон нийтэд ил болгосон явдал юм.
Ийнхүү Тавантолгойн үндэсний баялгаас хумсалж ирсэн бүлэглэл, гэмт этгээдүүд гэмт үйлдэл нь ил тод болж, хуулийн өмнө хариуцлага хүлээхээсээ "сүнс нь зайлтлаа айж" сандарч, Тавантолгойн ордыг ард түмэн эзэмших шийдвэрийг гаргасан С.Батболдыг гүтгэж байгаа нь шударга үнэнийг тогтоох ажлыг төөрөгдүүлэх гэсэн эрээ цээргүй үйлдэл юм.
8. С.Батболд нь Монгол Улсын иргэнийхээ хувиар Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцаа л эзэмшдэг. Тавантолгойн орд газраас өөрөө болон хамаарал бүхий хэн нэгэн ямар нэг хувь, эзэмшил байхгүй, нүүрсийг нь ухдаггүй, зөөдөггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
9. С.Батболд нь "Нүүрсний сонсгол"-ын үеэр нэр дурьдагдсан Тавантолгойн нүүрс тээвэртэй холбоотой гэх Ц.Амгалан, Б.Батдаваа нар болон бусад бизнес аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн бизнесийн хэлхээ холбоо, хамтарсан эсвэл хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн шууд болон шууд бус харилцаа байхгүй. Өмнө нь ч байгаагүй.
10. Тавантолгойн ордод шунасан гадаад, дотоодын бизнес улс төрийн бүлэглэлүүд С.Батболдыг олон жилийн турш янз бүрийн хэлбэрээр дайрч давшилж, гүжирдэж ирсэн.
Өнөөдөр ч жинхэнэ хулгайч, луйварчин, эх орноосоо урвагчид өөрсдийн хийсэн хууль бус үйлдлээ олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд энэ ордыг ард түмэндээ өгч, монголын баялгийг Монголдоо үлдээсэн С.Батболдыг гүтгэн доромжилж байна.
Энэхүү гүжир гүтгэлгийг санхүүжүүлж, зохион байгуулж, тарааж буй этгээдүүдийг холбогдох байгууллагуудад өгч, шалгуулан шударга үнэнийг тогтоолгохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН СҮХБААТАРЫН БАТБОЛДЫН АЖЛЫН АЛБА
Хавсралт:
1. Монгол Улсын Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх тухай С.Батболдын Засгийн газрын шийдвэр
“ИРГЭН БҮРТ 1.5 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (2010 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДӨР, ДУГААР 84)
2. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулах тухай С.Батболдын Засгийн газрын шийдвэр
"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (2010 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР, ДУГААР 272)
3. Монгол Улсын иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой" компанийн 536 ширхэг хувьцааг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх тухай С.Батболдын Засгийн газрын шийдвэр
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (2011 ОНЫ 3 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДӨР, ДУГААР 98)
4. Монгол Улсын иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх тухай С.Батболдын Засгийн газрын шийдвэр
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦААГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХ, АЖ АХУЙН НЭГЖИД ХУДАЛДАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (2012 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР, ДУГААР 116)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна4 цаг 21 минутын өмнө“Ертөнц” физикл жүжгийн уран бүтээлчдэд 65 сая төгрөгийн шагнал олгоно4 цаг 24 минутын өмнөБаянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна5 цаг 8 минутын өмнөШүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ5 цаг 12 минутын өмнөХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа6 цаг 5 минутын өмнөKFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ6 цаг 14 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна6 цаг 20 минутын өмнөНийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна9 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа9 цаг 31 минутын өмнөГазар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна9 цаг 37 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 цаг 43 минутын өмнөТөрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах шинэчилсэн журам9 цаг 49 минутын өмнөЛюксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна3 сар 25. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 25. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 25. 9:03Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна3 сар 24. 17:33Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна3 сар 24. 17:31Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна3 сар 24. 17:29Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо3 сар 24. 17:23Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа3 сар 24. 17:18Гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна3 сар 24. 12:28Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ3 сар 24. 11:11Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт3 сар 24. 11:05УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа3 сар 24. 10:59Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна3 сар 24. 10:55ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна3 сар 24. 10:52Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа3 сар 24. 9:59“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно3 сар 24. 9:32УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа3 сар 24. 9:28Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ3 сар 24. 9:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.