
Уулзалтын үеэр Суурин төлөөлөгч Матилда Димовскагийн зүгээс Монгол Улс "Үндэсний санхүүгийн нэгдсэн тогтолцоог"(INFF) боловсруулж байгааг сайшаагаад, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг НҮБХХ-ийн зүгээс бүх боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
НҮБХХ болон Сангийн яам хоорондын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Сэтгэгдэл бичих