БОХХААБХ:Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа


1-р сарын 10
10 цаг 08 минут

     Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  /2024.01.09/ хуралдаан 14 цаг 51 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг, Ц.Туваан Т.Энхтувшин, Ш.Адьшаа нараас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэж байлаа.

Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 10 гаруй удаа, ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн талаар 24, найруулгын нэг саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаар гурван саналын томьёолол бэлтгэсэн гэв.

Мөн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эрхлэх асуудлын дагуу Төсвийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн. Төсөл санаачлагчдаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаан татах саналаа илэрхийлснийг онцлов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал хуулийн хэрэгжилтийн үр дүн, зах зээл дэх баталгаажсан органик бүтээгдэхүүний нэр төрлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн оновчтой бодлого, зохицуулалтыг чиглүүлэхэд Ажлын хэсэг хэрхэн ажилласныг тодруулж байсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, одоогоор 257 органик, органикруу шилжиж буй 30, импортын 80 хүнс органик гэсэн бүртгэлтэйг хариултдаа тодотгоод дэлхийд хэрэглэж буй нийт бүтээгдэхүүний найман хувь нь органик бүтээгдэхүүн тул үүнийг 15 хувьд хүргэх зорилт тавьж байна. Энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд 0.5 хувьтай байна. “Алсын хараа-2050”-д нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ таван хувийг органик болгох томоохон зорилтыг тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Ажлын хэсгээс хуулийн төслийг дэмжиж ажилласан хэмээв.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төслийн үг хэллэг, найруулгыг засаж сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд туссан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөх асуудлыг эргэн харж, нягталж үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

"2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдсанаас хойш нэлээдгүй үр дүнд хүрсэн. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол үр шим нь байгальд ээлтэй, химийн бодисын хэрэглээ маш бага байдаг тул хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийг энэ чиглэлд дэмжихэд оршдог. Гэвч энэ салбарт төрөөс чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулах бусад дэмжлэг, урамшууллын хэлбэр маш бага. Тиймээс аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүчин чадалд тулгуурлан давхардсан тоогоор 1000 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж холбогдох мэдээллийн санд бүртгүүлсэн. Энэхүү мэдээллийн санг олон улсын байгууллагын дэмжлэгээр ашиглалтад оруулсны зэрэгцээ органик гэдгийг батлах гэрчлэх тэмдгийг олон улсын холбогдох хэлэлцээрийн дагуу бүртгүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эзэмшигчийн эрхийг авсан" хэмээх нэмэлт хариултыг Ажлын хэсгээс өгсөн. 

Дараа нь Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.

Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “органик болохыг илэрхийлсэн тэмдэг”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “шошго”-ыг тодорхойлсон хуулийн нэр томьёог тусгасан 4.1.7, 4.1.8, 4.1.9 дэх заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.

Мөн төсөлд “Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага” гэсэн 6 дугаар зүйл, “Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг” гэсэн 15 дугаар  зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн төслийн 7 дугаар зүйл буюу “Органик үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг” гэсэн хэсэгт “шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу мэдээллийн цахим санд бүртгүүлэх, мэдээллийн үнэн зөвийг хариуцах”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж, баталгаажуулалтын байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх, энэ хуулийн 6.6-д заасан мэдээллийн санд тайлан, мэдээг хүргүүлэх”, “шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах”, “ойн дагалт баялаг, байгалийн ургамлыг түүх ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтлөх” гэсэн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.10 дахь заалт, “Сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтан энэ хуулийн заасан талбайг тогтоож, тодорхойлолт олгоно”, “Органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавих шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн 7.2, 7.3 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Цаашлаад төслийн 8 дугаар зүйлд “органик бүтээгдэхүүнтэй харьцах бүх төрлийн гадаргуу, сав, баглаа, боодолд нано бүтэцтэй материал ашиглах” гэсэн агуулгатай 8.1.8 дахь заалт,  13 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.6-д заасан үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй.” гэсэн агуулгатай 13.7 дахь хэсэг, 14 дүгээр зүйлд “Бөөнөөр нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлтэй жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл нь ижил байх ба савласан огноог шошгонд ил харагдахуйц тусгана.” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдлээ.

Мөн төслийн 10 дугаар зүйлд “энэ хуулийн 15.3-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт зэргийг харгалзан шаардлагатай тохиолдолд шилжилтийн үеийн хугацааг тогтоох”, “энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээний хэрэгжилт, тохирлын үнэлгээний тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ, шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийг мэдээллийн санд оруулах” гэсэн агуулгатай 10.1.4, 10.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжив.

Энэ үеэр мөн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. 

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 22.5.101 дахь заалтын “6.1.1-д” гэснийг “4.1.2-т” гэж өөрчилж, мөн заалтын “буюу тариалсан” гэснийг хасах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 39.1.4.5 дахь дэд заалтыг “нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог ашиглах;” гэж өөрчлөх найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ингээд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 31. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ7 сар 31. 9:47Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ7 сар 30. 13:25Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв7 сар 30. 12:11Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа7 сар 30. 12:08Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна7 сар 30. 10:10Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ7 сар 30. 10:06Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 сар 29. 20:44ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 сар 29. 20:36Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 сар 29. 20:32Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 сар 29. 20:30“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 сар 29. 20:29Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо7 сар 29. 20:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.