Сангийн сайд Б.Жавхлан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг өнөөдөр /2024.01.09/ хүлээн авч уулзан, хоёр улс хоорондын Техникийн хамтын ажиллагаанд хялбарчилсан журам хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс техник туслалцааны төсөл тус бүрд гааль,татварын хөнгөлөлт үзүүлэхэд заавал баримт бичиг солилцож, олон улсын гэрээ байгуулдаг байсан. Энэ нь төсөл эхлэх хугацаа болон төслийн хэрэгжилтийн явцыг удаашруулж, хугацаа их алддаг байсан.
Тэгвэл өнөөдрийн уулзалтаар талууд төсөл эхлэх хугацаа болон хэрэгжилтийн явцыг түргэн шуурхай хангахын тулд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг баримталж, заавал баримт бичиг солилцохгүйгээр гааль, татварын хөнгөлөлтийг үзүүлэхээр тохиролцлоо.
Мөн 2024 онд Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаар боллоо.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
Гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэрт гаргалаа
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү
Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо
“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо.gif)

Сэтгэгдэл бичих