Сангийн сайд Б.Жавхлан Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа


1-р сарын 11
11 цаг 57 минут
      Сангийн сайд Б.Жавхлан (2024.01.10) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон хатагтай Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цар тахлын үе болон өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч цар тахлын үеийн сорилт бэрхшээлийг амжилттай даван туулахад БНХАУ-ын дэмжлэг чухал үүрэгтэй байсныг онцоллоо.
Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БНХАУ-д хийх төрийн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж улмаар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан гэдгийг тэмдэглэлээ.
Монгол, Хятад хоёр орны гадаад худалдааны эргэлт 2023 онд 17.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ өсөлтийг ирэх жилүүдэд тогтвортой нэмэгдүүлэн ажиллахыг зорьж буйгаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн явцыг эрчимжүүлэх, шинээр хэрэгжих төслүүдийг эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, хоёр орны Төрийн тэргүүн нарын дэмжсэн “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон үзүүлэнгийн талбай байгуулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай солилцох захидлыг ойрын хугацаанд байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг онцоллоо.
Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань Сангийн сайд Б.Жавхланд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжиж, тэр дундаа гадаад худалдааны эргэлт 40 хувиар нэмэгдсэнийг сайшаалаа.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2023 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын үеэр хоёр орны Төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой 2024 онд тохиож байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.