Сангийн сайд Б.Жавхлан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Ковлин нар /2024.01.11/ “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 1-р үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” хөтөлбөр МУЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэж байна. Хөтөлбөр 10 жилийн хугацаанд 17 аймгийн 52 байршилд хэрэгжих бөгөөд МУЗГ Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Холбоо болон Уур амьсгалын ногоон сангийн зээл,буцалтгүй тусламж гээд нийт 735.0 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ.
“Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутагт хүн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хот, хөдөөгийн уялдаа холбоо дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, алсдаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах боломж бүрдэх юм.
Facebook
Twitter
Youtube


“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа
Шилдэг татвар төлөгч 50 компани
"Эрдэнэс алт ресурс" ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа
Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк 2025 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа.gif)

Сэтгэгдэл бичих