ШҮҮГЧ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг хаалттай шүүж байна


1-р сарын 15
15 цаг 56 минут

     Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.15/ 09.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон.

Шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Шүүх хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авч, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Шүүгч: Шүүх хурлын явцад шүүгдэгч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй

Шүүгч шүүх хуралд оролцогчдод эрх, үүргийн нь танилцууллаа. Энэ үеэр мөн шүүгдэгч нар хурлын үеэр мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах ээрхтэйг онцоллоо. Мөн шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шүүх хуралд оролцогч нарт хохирол учруулсан тохиолдолд гомдол, нэхэмжлэл гаргах улмаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар өргөдөл гомдол гаргах эрхтэй. 

Өнөөдрийн шүүх хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч н.Халиун даргалж, шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч н.Ариунбат, н.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга н.Мөнхжин, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэнэ.

Шүүх бүрэлдэхүүнд оролцогчдын зүгээс татгалзах санал байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг хэлэлцүүлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах хэлэлцүүлгийг явуулна. Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтыг нэмж шинжлэн судлах зүйл байхгүй. Шинээр гаргаж өгөх баримт бий. Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны ажлын хэсэг байгуулах тухай тушаал.  

Б.Ганхуягийн өмгөөлөгч н.Мөнхбат:

– Б.Ганхуягтай холбоотой нэлээд хэдэн үйлдэл байгаа. Зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр цагаатгах байр суурьтай, зарим үйлдэл нь хэрэгтр цугласан нотлох баримтаар нотлогдоогүй гэдэг үндэслэлээр орхих байр суурьтай мэтгэлзэж оролцоно. Шинжлэн судлах нотлох баримтын тухайд 27 дугаар хавтаст хэргийг нэг бүрчлэн хэлбэл олон зүйл болох учир хэсэгчлээд хэлье. 48, 50, 51, 52, 53, 57, 60, 61, 70, 72, 87, 138, 139 зэрэг хавтаст хэргүүдэд заасан нотлох баримтуудыг шинжлэх судалж оролцоно. 

Т.Аюурсайханы өмгөөлөгч:

-Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллагдагчаар татсан. Үүнд түүний яллагдагчаар татагдсан үйлдэлтэй холбоотойгоор миний бие шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэсэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлуулна. Хавтаст хэргийн 12-ын 91 дүгээр хуудас Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа. 12 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудас шинжээч томилсон тогтоол, 245-250 дугаар хуудасны дүгнэлт, мөн 13 дугаар хавтасны 1-13 дугаар хуудаст тус дүгнэлт үргэлжилж байгаа. Дорнод аймагт байрлах цүчээнд үнэлгээ хийсэн дүгнэлт. 11 дүгээр хавтасны 27 дугаар хуудас дахь япон улсын банкны баримт. 11 хавтасны 22 дугаар хуудасны марк худалдаж авсан баримт. Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгын мэдээлэл. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд, гүйлгээний баримтууд, Барилга хот байгуулалтын яамны албан бичиг. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 203 дугаар тушаал. 2017 оны 220, 2020 оны 245 дугаар тушаал, 2021 оны 293 дугаар тушаал баримтуудыг урьдчилсан хэлэлцүүлгээр гаргаж өгсөн. Эдгээр нотлох баримтуудыг шүинжлэн судлуулна. 

Шинжлэн судлахтай холбоотой санал байна. Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал шиг нотлох баримтыг проектор тавьж нээлттэй шинжлэн судлуулах боломж байгаа юу?

Байр суурийн тухайд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан. Хэргийн нотлох баримтууд шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотолж чадаагүй гэдгээр оролцоно. 

Өмгөөлөгч н.Гэрэл-Очир:

– Миний үйлчлүүлэгчтэй холбоотой зохион байгуулалттай гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой асуудлыг нотлох баримтуудын хүрээнд сэжигтэн, холбогдогч, яллагдагч нарт ашигтайгаар шийдвэрлүүлэх байр суурьтай оролцоно. 

Шинжлэн судлуулах нотлох баримтын хүрээнд нэгдүгээр хавтаст хэргийн 144-146, 148-153, 156-157, 158-160, 161-163 дугаар хавтас хэргүүдийн хуудсыг. 

Долдугаар хавтаст хэргээс прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагчаас татахаас татгалзсан прокурорын тогтоол, н.Батхүү, н.Буяннэмэх, н.Баясгалан, н.Ууганжаргал, н.Түвшинтөгс, н.Отгонсүрэн, н.Бямбасүрэн гэсэн гэрчүүдийн мэдүүлгийг долдугаар хавтаст хэргээс, аравдугаар хавтаст хэргээс Т.Аюурсайханы бичгээр гаргаж өгсөн мэдүүлгийг, болон бусад хавтаст хэрэгт байгаа мэдүүлэг, хуулга, магадлагаа зэргийг шинжлэн судална. 

Өмгөөлөгч н.Баярбаясгалан:

-Миний хувьд хоёр хүний өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. И.Даваадорж, н.Эрдэнэбаяр нарт. Н.Эрдэнэбаярын хувьд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс тус хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үүднээс оролцож байна. 

н.Отгонжаргалын өмгөөлөгч н.Алтанцэцэг:

– Хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. 

Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх хүсэлтиийг илэрхийллээ. Хаалттай явуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хүлээж авлаа.

Удаа дараа дэг сахиагүй тохиолдолд шүүх хуралдааны танхимаас гаргана

Шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүхийн бүрэлдэхүүний зүгээс дэг сахиагүй тохиолдолд эхний удаа сануулж, хоёр дахиа зөрчвөл торгож, шүүх хурлын танхимаас гаргаж, хурлыг үргэлжлүүлэхийг мэдэгдлээ. Шүүгдэгч нар асуултад үгээр хариулахыг сануулж, яллах дүгнэлт бүгдз авсан эсэхийг шүүгч тодруулж хурал үргэлжилж байна. Яллагдагч нарын мэдээллийг баталгаажуулж байна. 

– Төмөрбаатар овогтой Аюурсайхан. 1975 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн. 48 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын ажил эрхэлдэг байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл зургаа. Эхнэр, 4-15 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 

– Төмөрхуягийн Түвшинбаатар. 1980 оны зургадугаар сарын 28-нд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагч эрхэлдэг. ам бүл тав. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.  

– Ишравжаагийн Даваадорж. 1985 оны арванхоёрдугаар сарын 9-нд төрсөн, 37 настай, дээд боловсролтой, сэтгэлзүйч мэргэжилтэй. Гэмт хэрэгт холбогдох үедээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэж байсан. Ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 

– Баатарын Отгонжаргал. 1990 оны зургадугаар сарын 12-нд Улаанбаатарт төрсөн, 33 настай дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Энэ гэмт хэрэгт холбогдох үедээ Эрдэнэс тавантолгой ХК-ийн дотоод аудитын албаны даргаар мөн тус компанийн ерөнхий аудитаар ажиллаж байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл гурав. Эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг. 

– Ганболдын Гантөмөр. 1979 зургадугаар сарын 3-нд Улаанбаатарт төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Лайки лайф ХХК-ийн захирлаар ажилладаг. Ам бүл дөрөв. Гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг. Хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй. 

– Баттулгын Ганхуяг. 1975 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. 47 настай дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ам бүл зургаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй.

– Хишигдоржийн Батхишиг. 1993 оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатарт төрсөн. 29 настай, дээд боловсролтой, улс төр, нийгмийн ухааны мэргэжилтэй. Хишиг арвин индастал ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Ам бүл тав эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй. 

– Баярсайханы Эрдэнэбаяр. 1989 оны арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатарт төрсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ Эрдэнэс тавантолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. ам бүл дөрөв. Эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг. 

– Отгоны Дагвадорж. 1985 оны нэгдүгээр сарын 17-нд Завхан аймагт төрсөн. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Ган-Инж деволмент ХХК-ийн гүйцэтгэх захирал. Ам бүл дөрөв. Эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. 

– Пүрэвдоржийн Бадамханд. 1983 оны есдүгээр сарын 24-нд Улаанбаатарт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл зургаа. Хан-Уул дүүрэгт амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй.

– Отгонамжилтын Данзанлувсантүдэв. 1984 наймдугаар сарын 15-нд Дорноговь аймагт төрсөн. Шашны зан үйл судлаач мэргэжилтэй. Хамрын хийдийн лам. Ам бүл ганцаараа. Хан-Уул дүүрэгт амьдардаг. ял шийтгэл эдэлж байгаагүй.

-Шүүгч: 

Яллагдагч нарын эрх үүргийг танилцуулж өгье. Шүүх хуралдаанд оролцогч нар ямар хэргийн хуралдаанд оролцож байгаагаа мэдэх эрхтэй. Хэргийн материалтай танилцах эрхтэй. Шүүхийн үйл ажиллагаа болон шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Мөн бусад этгээдээс гаргасан гомдол, саналд тайлбар өгөх эрхтэй байгаа. 

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.