Монгол Улсын Сангийн Яам, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайлагнал”сэдэвт сургалт семинарыг 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.Сургалтыг төрийн сангийн үйл ажиллагааны журам, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүнг тайлагнах заавар, маягт, төрийн сангийн цахим шилжилтийн үр дүн болон нэмэлт хөгжүүлэлт, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүнг тайлагнах систем, 2024 оны төсвийн онцлог, улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Энэхүү сургалт нь үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн тайланг урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримтын хэрэгжилттэй хэрхэн уялдуулан, системээр тайлагнах арга зүйгээр хангаж байгаагаараа онцлог боллоо.
Сургалтад улсын болон орон нутгийн төсвийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч, дотоод хяналтын мэргэжилтэн, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн гүйлгээний ахлах мэргэжилтэн зэрэг 120 гаруй албан хаагч хамрагдлаа.
Facebook
Twitter
Youtube


Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангаас сэргийлцгээе!
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана

Сэтгэгдэл бичих