Дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд хариуцсан хорооны цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна.
Зам талбайн цас мөсний цэвэрлэгээнд дүүргийн хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1-24 дүгээр хороодын ажлын албаны 132 ажилтан албан хаагч, 546 иргэн, 752 аж ахуйн нэгж байгууллагын 953 ажилтан, 95 Сууц өмчлөгчдийн холбоодын 135 үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөсийг цэвэрлэн нийт 52,055м2 талбайг цэвэрлэн ажиллаж байна.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэхийг уриалж байна.
Сэтгэгдэл бичих