Нийслэлчүүдэд наалдаагүй нийтийн тээврийн өөрчлөлт


1-р сарын 22
13 цаг 50 минут

       Хотын дарга Х.Нямбаатар нарын гаргасан нийслэлчүүдийн амьдралд огтхон ч нийцээгүй нэгэн шийдвэрийн балгийг Улаанбаатар даяараа амралтын хоёр өдөрт амслаа. “Сарын өмнөөс танилцуулаад байхад та нар дуугараагүй” гэж орлогч Д.Сайнзориг нь хэвлэлийн хурал дээр хэлнэ лээ. Танилцах нь танилцсан, гэхдээ хуучин чиглэлүүд дээрээ нэмэлт тийм чиглэлүүд гаргаад шинэ автобуснуудаа явуулах юм байна гэж бодсоноос биш, хот даяар нь төөрүүлээд, будилуулаад, хөхөө өвлийн хүйтнээр дааруулж бээрүүлээд туршилтын туулай болгоно гэж санаагүй.

Ганц жишээ. Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байсан байж яагаад Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаанд тийм олон хүн амьдардгийг мэддэггүй байсан бэ.

Ганц хороо нь л 20-30 мянган хүнтэй, хүн ам шигүү тэдгээр газарт Баруунсалаанаас Баянхошуу, Зурагтаар дайрч Баруун дөрвөн зам орох ганц чиглэл явуулж яаж чаддаг байна вэ. Зам дээр өчнөөн хүн автобусанд багтахгүй үлдэж байна. Даарч хөрч, зутарч байна. Ам амандаа бувтнасан тэр олон хүн ерөөл тавиагүй, маань уншаагүй нь лавтай. Таван шар дээр автобуснууд багтахгүй вагон болоод цувчихсан байна. Аргаа ядсан хүмүүс сүүлийнхээс нь буугаад хамгийн түрүүчийнх рүү нь гүйж байна.

Офицер дээр ч тийм байгаа сурагтай. Ердөө энэ хоёр талд хамаг автобусаа чихчихэж.

Төвийн буудлууд дээр чиглэл бичсэн хуудсыг хорхой гүйсэн мөр шиг жирийтэл бичээд наачихсан. Харааны бэрхшээлтэй иргэд, хөгшид өтгөс нь уншаад өгөөч гэж хүн царайчлаастай. Захын хорооллууд дээр тийм бичиг ч байхгүй, уртаашаа ганц чиглэлтэй юм чинь. Гэтэл Баянмонгол хавьд “Шинэ 100 айл” гэсэн хов хоосон автобусууд бөөн бөөнөөрөө явж байх юм гэнэ.

Шугам алдаатай төлөвлөгдсөнөөс нэг унаагаар, эсвэл ганц дамжаад хүрэх газраа хүрдэг хүмүүс 2-4 дамжиж, ажил сургуулиасаа хоцорч “амьтан” болж очиж байна. Дөрвөөс илүү суувал суусан тоогоор мянган төгрөг гэдэг захирамжаа удахгүй гаргах биз. Тэгэхээр 1000-1500 төгрөгөөр ирж очдог байсан хүн өдөртөө 3000-4000 төгрөг халааснаасаа гаргах юм биз дээ. Амьжиргаа тааруу дээрээ үргүй зардал гэдэг энэ.

Улаанбаатарт 16-20 см цастай байна гэж холбогдох газар нь мэдээлж байна. Захын гэр хорооллоор үүнээс их байгаа. Малгүй л болохоос нийслэлд зуд болсон. Халтиргаа гулгааг ч хэлэх юм биш. Шинэ автобуснууд явж байсан холын чиглэлүүдээсээ нөгөөдүүлээ татаад, аль л халтиргаа гулгаатай, налуу замтай газрууддаа хуучны хуучин автобусуудаа явуулчихсан, нөгөөдүүл нь хий эргэж, чарлаад газар хороох ч шинжгүй.

Удахгүй хичээл эхэлж хүүхдүүд сургуульдаа явна. Оюутнууд цуглана. Бага ангийн сурагчид яаж тэр олон дамжиж сургуульдаа очих вэ гэдгийг бодож үзсэн дарга Хотын захиргаанд лав байхгүй л дээ. Нөгөө жаахнуудаа сургуульд хүргэдэг, авдаг өвөө эмээ нар ч чангаланд орж байгаа. Ядахад тэдэнд суух суудал ч олдохгүй, дахин дахин дамжих гэж хүүхдээ хөтөлж чирч гүйсээр нялхтай, хөгшинтэйгээ хамт сэнсрэх биз.

Цаг тавирах болоогүй, хүйтний эрч чангарсан хоёр өдрөөр туршилт хийсэн дарга нарт “Албан тасалгааны цонхоор Амьдрал сайхан харагдана” гэдэг шиг л санагдаж байх бололтой.  Ямар ч тооцоо шийдэлгүй хийсэн шинэчлэлт болох нь хэвлэлийн шуурхай хурлаас харагдсан. Хэл ам ахиухан хийсэн газруудад дөрвөн чиглэл шууд нэмж ч байх шиг.  Хоёрдугаар сарын 1 хүртэл 1111 утсаар мэдээлэл авъя ч гэх шиг. Ингэж бушуу туулай борвиндоо баас нааж харайхгүй ээ.

Иргэдийн хэлж ярьж байгааг ядахдаа нэг болгооно уу, дарга нар аа. Хуучин маршрутаар нь явуулаад өгөөч л гээд байгаа. Инженерийн үндэслэлтэй, 50-60 жилийн өмнөөс хэвшчихсэн чиглэл шүү дээ. Ядахдаа шинэчлэлт хийх цагаа ч олохгүй хөхөө өвлийн хүйтнээр туршиж байдаг. Өмнө нь 2015 онд бага зэрэг шинэчлэлт хийсэн. Гэхдээ наймдугаар сард, ажил сургууль амраад, хот сийрэг болчихсон үед шинэчилсэн. Есдүгээр сард ажил, сургууль жигдрэхэд хэвшчисэн байсан юм. Цөхөрсөн иргэд бас нэг юм хэлээд байгаа. “Хийсэн болгон чинь бүтэлгүйтээд байна, хотын дарга нар аа. Зүгээр л сууж бай л даа” гээд. Нийслэлчүүдэд наалдаагүй нийтийн тээврийн өөрчлөлт гэж нэг ийм зүйл иргэд бидэнд ёстой хөхөө өвлийн хүйтэнд мөстэй жин тавилаа даа. Эргэн харах биз ээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо4 цаг 28 минутын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.