Орон сууцтай хаяа залгасан шатахуун түгээх станцуудаа нүүлгэе!


1-р сарын 25
10 цаг 03 минут

      “Улаанбаатар хотын 1.7 сая иргэн дарьтай торхон дээр амьдарч байна” гэдэг асуудлыг хэвлэлүүд хөндсөөр ирсэн ч орон сууц, гэр хороолол дунд баригдсан энэ олон Шатахуун түгээх станц/ШТС/-уудыг цэгцлэлгүй өнөөдрийг хүргээд буй. Нефть импортлогчдынхоо эрхшээлд төр нь орсон байдаг уу, эсвэл юу л болдог юм гэж алгуурладаг уу арга хэмжээ авсангүй.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм дүрэмд ШТС-ыг дараах зайд барихаар заажээ.

  • Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метр зайд,
  • Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метр зайд,
  • Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метр зайд,
  •  ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд,
  • Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барихаар заасан аж.

Гэхдээ албаныхан энэхүү норм стандартыг шинэчлэх цаг болсныг сануулдаг. Үнэндээ ч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэж байгаа, мөн өнгөрсөн Лхагва гаригт гарсан осол зэрэг нь энэхүү норм стандартыг өөрчлөх шаардлагатайг харуулаад байна.

Болсон явдлыг тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрснээс Онцгой байдлын албаны гурван гал сөнөөгч амь насаа алдсаны зэрэгцээ арван хүн түлэгдэж, гурвынх нь бие маш хүнд байна.

Мөн 60 айлын орон сууц галд өртсөнөөр 200 гаруй иргэн орон гэргүй болоод буй. Хэрэв осол хүний хөл хөдөлгөөн ихтэй үеэр болсон бол маш олон хүний амь нас эрсдэлд орох байв.

Дээрх осолтой холбогдуулан өчигдөр /2024.01.24/ Шадар сайд С.Амарсайхан  мэдээлэл хийх үеэрээ “Улсын хэмжээнд шатах, тослох материал, бензин шатахуун, хийн түлшний үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэний үйл ажиллагаанд шалгалт хийх комисс байгуулагдан ажилдаа орлоо. Комисс сургууль, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, хүн олноор суурьшдаг орон сууцны орчимд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудыг шалгана. Хууль дүрэм зөрчсөн бол үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авна” гэдгээ мэдэгдэв.

Гэвч энэхүү шалгалт нефть түгээгчдийн толгойг илээд өнгөрөх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж эхлээд байна.

Учир нь, 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт “Петровис” компанийн шатахууны агуулах дэлбэрч гурван хүн амиа алдсан ноцтой осол болсон.

Энэ төрлийн осол болохоос сэргийлж, олон нийт “Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороолол, орон сууцны дунд байршиж буй ШТС, автогаз түгээх цэгүүдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндсөн юм.

Үүнээс өмнө мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ тухай анхааруулга өгч байв. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуультай тулгаж барьсан бензин колонк байна. Энэ бол тоглоом биш, аюултай бүс. ШТС ямар нэг обьектоос дор хаяж 500 метр хол байх ёстой. Сургууль цэцэрлэгээс бүр 2 км хол байх ёстой. Газар олголт, зөвшөөрөл олгодог нь ч тэр, бизнес хийж байгаа нь ч тэр хаана юу барихаа бодмоор байна" гэж анхааруулсан. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрөхөд нийслэлийн 14 дүгээр сургуультай зэрэгцэн орших “Шунхлай” группын ШТС нүүгээгүй, тус сургуулийн багш, ажилчид уг станцыг буулгахыг шаардан тэмцэл өрнүүлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 ШТС, автогаз түгээх цэг байрлажээ.

Дүүргээр нь авч үзвэл Баянголд 2, Баянзүрхэд 5, Сүхбаатарт 1, Багануурт 2, Хан-Уулд 3, Чингэлтэйд 2, Сонгинохайрханд 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 ШТС байрлаж буй аж.

Харин албаны хүний тайлбараар Улаанбаатар хотын хэмжээнд 80 орчим ШТС ажиллахад хангалттай ч энэ тоо хэд дахин нэмэгджээ.

2023 оны мэдээгээр нийслэлийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийн 278 ШТС үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр нь хаана байршиж буйг нийслэлчүүд андахгүй. Орон сууцны хороолол, гэр хороололтойгоо хаяа залган байршсаны зэрэгцээ эмнэлэг, сургуулийн дэргэд ч бий.

Иймээс орон сууц, гэр хороолол, сургууль цэцэрлэг, эмнэлэг, зах худалдааны төв зэрэг хүн олноор цуглардаг газруудтай ойр орших ШТС, автогазын цэгүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нүүлгэхийг нь нүүлгэж, буулгахыг нь буулгаж арга хэмжээ авахгүй бол нийслэлчүүд хэзээ ч дэлбэрч болзошгүй дарьтай торхон дээр л амьдарч байна.

Ядахад, онцгой байдлын албанд ашигладаг техник хэрэгсэл нь 30 метрийн өндөр буюу 9 хүртэлх давхарт гарсан галыг л унтраах хүчин чадалтай байгаа нь хэдэн аврагчдаа “торгуулийн суман” болгож, амь насыг нь эрсдэлд оруулсаар байгаадаа ч дүгнэлт хийн өөрчлөх цаг нь болжээ.

                                                                                                                                Г.ХОРОЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ1 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо1 цаг 23 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ1 цаг 26 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ1 цаг 29 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй1 цаг 54 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ2 цаг 27 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв3 цаг 53 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна4 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 21 минутын өмнөНИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ5 цаг 24 минутын өмнөХувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно6 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 8 минутын өмнө2027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг9 сар 19. 12:47Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй9 сар 19. 12:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.