Л.Данзанноров: Хохирсон иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ


1-р сарын 25
12 цаг 41 минут

     Монголын өмгөөлөгчдийн холбооноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болсон харамсалтай үйл явдалтай холбоотойгоор иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.  Энэ талаар  Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровоос тодрууллаа.

-Танай холбооноос  яагаад энэ санаачилгыг гаргах болсон вэ?

-Маш харамсалтай осол болсон. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн онцгой байдлын албан хаагчдын ар гэр, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.  Манай гишүүн өмгөөлөгчдийн зүгээс өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хэрхэн дэмжиж ажиллах талаар маш олон санаачилга гаргаж холбоондоо хандсан. Одоо тухайн хэрэг явдлаас болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, тэдгээрийн ар гэрийнхэнд хууль, эрх зүйн үүднээс хохирол нөхөн төлүүлэх, даатгалын нөхөн төлбөрийг хуулийн хүрээнд гаргуулан авах мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох уг ажиллагаанд эрхээ хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар зөвлөгөө, тусламж, өмгөөллийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлага хамгийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байгаа. Иймд мэргэжлийн хуульчид, өмгөөлөгчдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх асуудлуудаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаагаар туслах боломж байгаа бөгөөд үүнд гар бие оролцох хүсэлтэй байгаа талаар илэрхийлж байгаа саналыг нь харгалзан зохион байгуулалтын арга хэмжээг Монголын Өмгөөлөгчдийн холбооноос авч хэрэгжүүлж байна. Үүнд манай өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй манлайлан оролцож байгаад талархалтай байна. Тухайлбал, ”MN партнерс”, “Поларис” хуулийн фирмүүд баг бүрэлдэхүүнээрээ мөн нэр бүхийн 20 орчим өмгөөлөгч өчигдрийн байдлаар дээрх ажилд оролцохоо илэрхийлээд байна. Цаашид энэ тоо нэмэгдэх боломжтой гэж харж байгаа.

-Хохирсон иргэдэд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Гэнэтийн хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан хэрэг асуудалд юун түрүүнд нөхөн төлбөрийн асуудал нэн тэргүүнд яригдана. Мөн даатгалын тохиолдол бий болсон эсэх, даатгалын компаниудаас нөхөн төлбөр гаргуулан авахтай холбоотой асуудлуудаар хохирсон иргэд ихэвчлэн хандах болов уу. Хэрэв дээрх асуудлуудаар хохирсон иргэд хууль, эрх зүйн үйлчилгээ туслалцаа, зөвлөгөө шаардлагатай бол Монголын Өмгөөлөгчдийн холбооны 70126861, 95266762 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо13 минут 28 секундын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.