Ахмадуудын нас шуудай гурилын ч үнэгүй


1-р сарын 29
9 цаг 09 минут

      Цагаан сарын баяр дөхөж, банкнаас тэтгэврээ зээлсэн ахмадууд дэлгүүр хоршоог дүүргэж байна. Яг энэ үед хүнсний үнийн өсөлтийг мэдэрсэн ахмадууд толгой сэгсрэн, тэтгэврийн дансны үлдэгдэлдээ эргэлзэж байгаа нь олонтаа. Тэр дундаа буузны гурилын өртөг ахмадуудыг хамгийн ихээр бухимдуулав. Хэдийгээр хүнсний үнэ тэтгэврээс нь давсан ч жилдээ ганц удаа үр хүүхдээ цуглуулдаг уламжлалт баяраа халаасаа хоослоод тэмдэглэх нь дамжиггүй.

Дээр нь өнгөрсөн Баасан гаригаас эхлэн төсвөөс 65-аас дээш настай ахмадуудад олгодог “Насны хишиг” дансанд нь ороод эхэлжээ. Энэ нь улсаас ахмадуудын насыг хүндлэн сул өгч буй мөнгө мэт. Гэвч хачир дээрээ ахмадуудыг шуудай гурилын үнэ ч хүрэхгүй мөнгөөр хулхиддаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа.

УИХ-аас 2017 онд баталсан Ахмад настны тухай хуульд 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан. “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар, Баяр наадмын өмнө олгох хуваарьтай.  “Насны хишиг” олголтын хэмжээний хувьд:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
  • 70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
  • 80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
  • 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг олгох заалттай.

Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ 2018 оноос хойш бараг хоёр дахин өссөн болохыг  МЭК  судалгааны байгууллагаас хэд хоногийн өмнө гаргаж танилцуулсан. Зөвхөн гурилын үнэ 120 хувиар өссөн байна.

Уг тооцооллоор, монголчууд 2018 онд 25 кг-ын шуудайтай дээд гурилыг 34 мянган төгрөгөөр худалдан авч иддэг байсан бол өнөөдөр 75 мянган төгрөг зарцуулдаг болсон байна. Үүнийг шүүмжилсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2022 оны нэгдүгээр сард 50 мянган төгрөг байсан 50 кг-н шуудайтай гурил өнөөдөр 120 мянган төгрөг болсон. Үнийн өсөлт иргэдийн халаасыг суйлж байна. Иргэд цагаан сараа яаж хийх вэ” гэж шүүмжилсэн юм.

Гурилын үнэ хурдацтай өссөн хугацаанд нэгэнт газар тариалан, гурилын үйлдвэрийнхэнтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Монголчууд дэлхий дээр хаана ч байхгүй хямд үнэтэй гурил хэрэглэж байгаа. Гурилын үнийг хүчээр барих боломжгүй” гэх алдарт хариултаа өгсөөр байгаа юм.  Ийнхүү түүнийг 2022 оны наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон даруйд 50-80 хувиар өссөн гурилын үнэ ажлын үзүүлэлтийг нь илтгэв.

Монголбанкны судалгаагаар,  хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 20-25 хувь нь үндсэндээ гурилын үнээс хамааралтай байгаа. Гурилын үнэ 2023 онд 25 хувийн өсөлттэй гарсан нь нийт инфляцын өсөлтийн бараг 20 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана3 цаг 1 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа3 цаг 8 минутын өмнөӨнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд3 цаг 14 минутын өмнөТөрийн банк: 46,7 сая төгрөг, нэмнээ хандивлалаа6 цаг 58 минутын өмнөД.Очирбатыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар эргүүлэн томиллоо7 цаг 31 минутын өмнөУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 61-ээс дээш насны багцыг танилцуулж байна9 цаг 18 минутын өмнөЛ.Долгормаа: Анхааруулж, сэрэмжлүүлж байхад иргэд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байгаа нь харамсалтай9 цаг 22 минутын өмнөГССҮТ: Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгтэй хамтарна9 цаг 47 минутын өмнөЦахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарь9 цаг 51 минутын өмнөХэнтий: “Энэ жилдээ Эрүүл жиндээ 2” аяны нээлттэй өдөрлөг боллоо2 сар 28. 8:48“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав2 сар 28. 8:44Төв банкнуудын холбооны дээд түвшний хурал болов2 сар 28. 8:38Дэд сайд С.Энхболд Буриадын төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа2 сар 28. 8:33УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ2 сар 28. 8:26Өнөөдөр нохой өдөр2 сар 28. 8:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн2 сар 28. 8:15Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө2 сар 27. 14:34“Би Монгол хүүхэд” ёс заншлын наадам боллоо2 сар 27. 14:28БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингхтэй уулзав2 сар 27. 14:24Т.Баярхүү: Малчдад туслах хандивт нэгдэж байгаа хүмүүст талархал илэрхийлье2 сар 27. 12:16Ц.Доржготов: Хүний амьдрал бол нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх явдал юм2 сар 27. 12:07Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүллээ2 сар 27. 12:03УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ2 сар 27. 11:58Бага ангийн залуу багш нарын дунд ур чадварын уралдааныг зохион байгууллаа2 сар 27. 10:005. Танд зориулав: Хоол хүнсний зохистой хэрэглээ2 сар 27. 9:57Гал түймрийн найман тохиолдол бүртгэгдэв2 сар 27. 9:54"Хүрэл тулга-2024" яруу найргийн наадам зохион байгууллаа2 сар 27. 9:33Элэгний “Д“ вирусийн халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчилнэ2 сар 27. 9:28Боловсролын зээлийн сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ2 сар 27. 9:22Б.Мөнхтамир: 2023 онд 14 мянган транзит зорчигч тээвэрлэж, 13 тэрбум төгрөгийн орлого олсон2 сар 27. 8:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.