ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийн материал хүлээн авч байна


1-р сарын 29
10 цаг 31 минут

     Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.


Үүнд:

  1. ХХААХҮ-ийн сайдын А/28 дугаар тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29,0 тэрбум төгрөгийг батлагдсан 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно.
  • Төслийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цагаас, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна

  1. ХХААХҮ-ийн сайдын А/26 дугаар тушаалаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар жилийн 5%-ын хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно.
  • Төслийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08:30 цагаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна.

  1. ХХААХҮ-ийн сайдын А/27 дугаар тушаалаар УИХ-ын 2022 оны ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим  арга хэмжээний тухай’’ 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум  төгрөгийг 8 жилийн хугацаатай үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 3%-ийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 3 хүртэл жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. 
  • Төслийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08:30 цагаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна.

Төслийн материалыг Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу бүрдүүлэн www.sme.gov.mn цахим хуудсаар дамжуулан илгээнэ. 

    - Журамтай танилцах бол ЭНД дарна уу.
   - Төсөлд тавигдах шаардлагатай танилцах бол ЭНД дарна уу
   - Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх бичиг баримтуудыг үзэх бол ЭНД дарна уу
   - Зээлийн өргөдөл /батлагдсан загвар/ татаж авах бол ЭНД дарна уу
   - Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгийг татах бол ЭНД дарна уу.

  • Зээлийн хүсэлт, төслийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авна.
            www.sme.gov.mn цахим хуудаст БҮРТГҮҮЛЭН НЭВТЭРЧ хүсэлтээ илгээнэ үү !!!

Холбоо барих утас: 7748-5555-1,

Цахим хуудас: sme.gov.mn

Холбогдох байгууллага:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”,
Орон нутагт тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ1 цаг 32 минутын өмнөЦөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа1 цаг 44 минутын өмнөХиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө1 цаг 47 минутын өмнөЗамын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ1 цаг 49 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно1 цаг 52 минутын өмнөГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална1 цаг 54 минутын өмнөШатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ4 цаг 37 минутын өмнөБНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ6 цаг 8 минутын өмнөНаймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ6 цаг 21 минутын өмнөЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана6 цаг 35 минутын өмнөСтатистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?7 цаг 7 минутын өмнөАргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ7 цаг 36 минутын өмнөХүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 цаг 20 минутын өмнөБайгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 цаг 24 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 цаг 36 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 11. 10:38БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа8 сар 11. 10:33Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ8 сар 11. 10:15ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо8 сар 11. 10:07БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана8 сар 11. 9:59УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 11. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 11. 9:06Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна8 сар 10. 15:42АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна8 сар 10. 15:39“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа8 сар 10. 15:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.