"Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурч байна"


1-р сарын 30
8 цаг 57 минут

      Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулсантай холбоотой болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг хойшлуулаа. Хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байлгах тал дээр ямар санал хэлж байна?

-Хөрөнгө оруулалтын хуулийг тойруулаад олон гүтгэлэг зохион байгуулсан. Үүний нэг нь газартай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, одоогоос 30 жилийн өмнө буюу 1993 онд гадаадын аж ахуйн нэгжүүд орж ирвэл газрыг 60 жилээр ашиглуулна, 40 жилээр нэг удаа сунгаж болох хууль баталсан. Тэгвэл 2013 онд УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, ХАА-н асуудал эрхэлсэн сайдаар Х.Баттулга нар ажиллаж байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг эзэмшүүлж болно гэх үг нэмсэн.

Өөрөөр хэлбэл, дээрх 60 жилээр ашиглуулна, 40 жилээр нэг удаа сунгаж болох зүйл заалт нь хэвээр. Харин энэ удаа Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирэхдээ газрыг “эзэмшүүлэх” гэдэг үг нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Мөн газар олголттой холбоотой олон завхарлууд байгаа учраас энэ асуудлыг цэгцлэх ёстой гэж үзсэн учраас “эзэмших” гэсэн үгийг хасаж оруулж ирсэн.

Учир нь Тавантолгойгоос Сайншанд хүртэл шинээр баригдсан төмөр зам дагуух газар, лицензийг тодорхой тооны хүмүүс авчихсан буюу эзэмшиж байгаа. Мөн Страто болон Цагаан хаданд мөн ижил газар эзэмшиж байгаа олон ААН бий. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Өмнө нь гаргасан алдаатай зүйлүүдийг бид засах ёстой. Хөрөнгө оруулалтын хууль нь дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай байх ёстой. Тэр цагт бид хөрөнгө оруулагчдыг татана.  Дэлхийн улс орон бүр гадаадын хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байгаа энэ үед Монгол Улс бусад улс оронтой өрсөлдөхүйц чадвартай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал байна.  Дэлхийн хамгийн том, хүчирхэг эдийн засагтай орон болохыг зорьж байгаа БНХАУ ч гадны хөрөнгө оруулалт тахахыг эрмэлзэж байна. Хөрөнгө оруулагчид эдийн засаг, улс төрийн тогтвортой орчин бүрдсэн газар л хөрөнгө оруулахыг хүсдэг. Хөрөнгө оруулалт олноороо орж ирж, өрсөлдөх чадварыг бий болгож, эдийн засгийг үндсээр нь тэлж, олон салбарт хөгжил дэвшил ирнэ. Бүгдийг өөрсдөө хийнэ гэсэн байдлаар бусдаас айсан, хаалга үүдээ түгжсэн хэвээр байвал Хойд солонгос, Куба зэрэг улс орнуудын жишээ ойрхон байна.

"МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙ, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХЭРЭГТЭЙ Л БОЛ АЛДСАН АЛДААГАА ЗАСЧ ЗАЛААД ЯВАХ УЧИРТАЙ"

-Бодлогын хүү өндөр байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд хэрхэн нөлөөлөх вэ?

-Бодлогын хүү сөрөг нөлөө үзүүлнэ. Дэлхийн улс орнууд инфляци өндөр байгаа учраас бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний бодлогоо чангаруулах арга хэмжээ авсан. Түүний дотор Монгол Улс ч мөн адил бодолгын хүүгээ өсгөж, мөнгөний бодлогоо чангаруулсан бодлого хэрэгжүүлсэн. Гэтэл инфляцийн хүүгээсээ доогуур бодлогын хүүтэй Турк улсад тасралтгүй Лирийнх нь ханш унаж байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь тогтворжихгүй байна. Тиймээс мөнгөний бодлогоо инфляцийн түвшинтэй нийцүүлж, тухайн үед авч хэрэгжүүлж байгаа бодлогуудтай уялдуулах нь чухал.

-Төрөөс хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдүүлэх, тэдэнтэй тулж ажиллахын тулд хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулсан. Түүний үр дүнг хэрхэн харж байна?

 -Хөрөнгө оруулалтыг дэмжих зүйл бол хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, таатай орчноор хангаж өгөх учиртай. Тиймээс хууль эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг авч үзээд доголдож байгаа хэсгийг нь засварлаж дэлхийд өрсөлдөхүйц хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн цагт л хөрөнгө оруулагч татна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах холбогдох зүйл заалтаа оруулж ирсэн. Эдийн засгаа өсгөх, валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшаа тогтвортой болгох ёстой. Нэг ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж байх үед хөрөнгө оруулалт хийхэд 1-2 жилийн хугацаанд 3500 төгрөгт хүрч ханш өсвөл тухайн хөрөнгө оруулагчид хүндрэлтэй байдал үүснэ. Түүнчлэн инфляцийн түвшин тодорхой хэмжээнд бага байх ёстой. Эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн орчин зөв бөгөөд тогтвортой улс орон руу гадны хөрөнгө оруулалт чиглэнэ.

Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурч байна. Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн байхад хамгийн их хүн ажилладаг хөдөө аж ахуйн салбар 9 хувиар буурсан байна.  Эдийн засаг нь 6.8 хувиар өссөн байхад, хөдөө аж ахуйн салбар 9 хувиар буурсан үзүүлэлт бол энэ салбарт хийх ажил, хөрөнгө оруулах орон зай, эдийн засгийг нь төрөлжүүлэх боломж байгаа гэсэн үг.

Энэ мэт шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын худалдааны агентлаг байгуулсан. Гэхдээ энэ агентлаг шинэ тутам зүйл биш. Өмнө нь байсан боловч татан буулгасан.  Гэтэл Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагаа татан буулгаснаар хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд тасралтгүй буурсан. Нэгэнт унасан салбарыг сэргээхийн тулд холбогдох санал, санаачилгыг гаргаж ажиллаж байна.  Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшилд хэрэгтэй л бол алдсан алдаагаа засч залаад явах учиртай.

"БУСДААС АЙГААД БҮХНИЙГ ӨӨРСДӨӨ ХИЙНЭ ГЭВЭЛ ХОЙД СОЛОНГОСЫН ЖИШЭЭ ОЙРХОН БАЙНА"

-Монгол Улс эдийн засгаа солонгоруулах талаар олон жил ярьж байна. Дорвитой өөрчлөлт өсөлт гараагүй гэдгийг экспортын орлогын дүн мэдээнээс харж болохоор байна. Эдийн засгаа солонгоруулах чиглэлд хэрхэн анхаарав?

-Уул уурхайгаас бусад салбаруудыг хөгжүүлэх, дэмжихийн тулд дахин хэлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулалт орж ирж, өрсөлдөх чадварыг бий болгож, эдийн засгийг үндсээр нь тэлж байж, олон салбарт хөгжил дэвшил гарна.

Хэрэв бусдаас айгаад, хилээ хаагаад, бүхнийг өөрсдөө хийнэ гээд зүтгээд байх юм бол Хойд солонгос, Куб зэрэг орны жишээ ойрхон байна. Тиймээс эдийн засгаа солонгоруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр зоригтой алхамууд хийх ёстой.

– "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн ногдол ашгийг тараах асуудалд ямар байр суурьтай байна вэ. Зарим иргэд ногдол ашгийн мөнгийг томоохон бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв гэж ярьж байна?

-Хоёр зүйл бий. Нэгдүгээрт, иргэд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа. Нэгэнт иргэд хувьцаа эзэмшиж байгаа бол түүнд оногдох ногдол ашгийг олгох ёстой. Тухайлбал, 2011 онд Монгол Улсын Ерөнхий  сайд асан С.Батболд энэ ногдол ашгийг иргэд, олон нийтэд олгох ёстой гэсэн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ ажил үргэлжлээд явах ёстой. Тиймээс иргэдийн эзэмшиж байгаа хувьцаанд оногдох ёстой мөнгийг олгож, төрд оногдох мөнгөөр юу хийх, юунд зарцуулахаа төр шийдэх ёстой. Түүнээс биш иргэд олон нийтэддээ хувьцаа эзэмшүүлчихээд ашиг хүртээх болохоор түүнийг нь өөр зүйлд зарцуулах талаар ярьж болохгүй.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:4316 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа8 сар 5. 15:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.