Нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэх үү


2-р сарын 2
8 цаг 41 минут

      “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гээд сүүлийн хоёр хоногт их ярьж байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг хагас сарын турш хаалттай шүүгээд уржигдар шийдвэрээ гаргасан. Уг нь, шүүх хурлын өмнө, ер нь өнгөрсөн хугацаанд тэдэнтэй холбоотой нэлээд олон үйлдэл, маш их мөнгөний дүн яригдсан. Гэтэл шүүхээс оноосон ял нь олон нийтэд ихэд “гологдсон” юм. Нийгмийн шүүмжлэл байсаар байна.

Хамгийн гол нь Б.Ганхуяг нарын асуудал нь нүүрсний гэх бүлэг хэргийн нэлээд голлох байр суурьтай. Гэтэл шүүх хуралдаан хаалттай явагдсан. Шүүх анхнаасаа ингэж шийдээд, хуралдааныг “хаахад” олон нийт эргэлзээд эхэлсэн. Шүүх хуралдаан дуусаж, шийдвэр гарсаны дараа ч “...Яагаад, юунаас болоод вэ” гэдэгт хариулт алга байна.

Ямартай ч өнгөрсөн намар нэгэн шүүх хуралдааны өмнө прокурор нь "...Урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах, гэм бурууг шүүх хурлыг тухайн үед нь шийдвэрлэх, шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой" гэж байсан. Түүгээр болсон уу. Эсвэл сая, өнгөрсөн сарын дундуур шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Л.Очбаяр “...Нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Түүнийг хүлээж авсан уу. Шүүхээс албан ёсны тайлбар мэдээлэл алга.

“...Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой” гэх тодотгол бүхий тойм мэдээндээ “...НПГ-аас нэр бүхий 11 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 15-31-ний өдрүүдэд хянан хэлэлцлээ” гээд тэднийг бууруутгасан Эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг жагсаажээ.

Тэр дунд нь “...Төрийн нууцтай холбоотой” гэх зэрэг жирийн иргэдэд ойлгогдохоор хаалттай хэлэлцэх зүйл заалт алга. Гэтэл Б.Ганхуяг нарын тухайд “...Шүүх хуралдааны нээлттэй явуулаач” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байв. Тэр ч байтугай “...Үгээ хэлмээр байна” гэдэг. Тэрбээр өнгөрсөн намрын нэг шүүх хуралдааны үеэр маш ноцтой зүйлсийг ярьсан байдаг. Тухайлбал, “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг 10 дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүнд гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу. Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир. Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм.

Чухамдаа энэ л эхэнд хэлсэн “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гэх ярианы үндэс болж буй бололтой. Түүнчлэн он солигдох үеэр болсон нүүрсний сонсголоор хамгийн нэхэгдэж байсан гэрч бол Б.Ганхуяг байсан. УИХ-аас бичиг явуулдаг. Прокурор нь шүүх рүү, шүүх нь хууль руу чихээд түүнийг сонсголд оролцуулаагүй байдаг.

Гэвч, нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэхгүй л дээ. Бүх зүйл цаг хугацаатай. Б.Ганхуяг нэг л өдөр бүгдийг ярина. Тэр цагт түүний амнаас “...Намынхаа тухай”, “...Журмын нөхдийнхөө талаар”, “...Шүүхтэй холбоотой” гээд олон үнэн ил болох биз ээ.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө57 минут 2 секундын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна1 цаг 1 минутын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ1 цаг 3 минутын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо1 цаг 15 минутын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана1 цаг 19 минутын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна1 цаг 23 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно1 цаг 27 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна1 цаг 30 минутын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.