Аливаа үйлдвэрүүд хөгжих, ард иргэд тав тухтай оршин суухад хатуу зөөлөн дэд бүтэц эхлээд хөгжих ёстой. Үүний тулд говь нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг хөгжлийн хөтөлбөрүүдэд онцолсон байдаг.Энэ асуудалд миний бие УИХ-ын гишүүний хувиар өндөр ач холбогдол өгч, ажиллаж ирсэн. Үүний үр дүнд Дундговь аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 4.5 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 46.9 тэрбум болж 10 дахин нэмэгдсэн.
Мөн Говьсүмбэр аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 998.7 сая төгрөг байсан бол 2024 онд 39 дахин нэмэгдэж, 39 тэрбум төгрөгт хүрсэн.
Энэ хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр, Дундговь аймгуудыг холбосон авто зам, аймаг тус бүрт дулааны станц, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, ахмадын өргөө, 6 сургууль, 6 цэцэрлэг, 7 соёлын төвийн барилга зэрэг олон бүтээн байгуулалт өрнөж, зарим нь эхэлж байна.
Цаашид төсвийн хөрөнгө оруулалтыг Говийн бүсийн хэмжээнд нэгдсэн бодлоготойгоор нэмэгдүүлэх, оновчтой болгох боломж нэмэгдэж байна.
Монголын Эдийн Засгийн Форум 2024 - Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн: Говийн бүсийн салбар хуралдаанаас…
Facebook
Twitter
Youtube


COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
COP17: Өнөө орой "Монгол сонгодог" тоглолт болно
COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна
COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх боломж, шийдлийг хэлэлцлээ
COP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ
БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ

Сэтгэгдэл бичих