Д.Жавзандорж: Сар шинийн мэндчилгээ


2-р сарын 6
10 цаг 28 минут

      Монгол түмэн та бүгдийн амар мэндийг айлтган, айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй Усан туулай жилд дээдсийн бошго ерөөлийн дагуу Монголын Бурханы шашны тэргүүн, дээрхийн гэгээн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчүг дээдэс МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуган дахь арслант сэнтийдээ заларч сүсгийн сэтгэлийг машид арвидуулав. Богд гэгээн маань судар тарнийн ёсны хослон баригч дээдэс багш нараас номын рашааныг үлэмж ихээр хүртсэн чухал баярт үйл явдлууд тохиолоо.

Түүнчлэн МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн зүгээс айлтгал өргөсний дагуу Брайвүн Лосалин дацангийн Хансүр, Ганжуурва Догдан ринбүчи Дагвалувсандамбийжалцан дээдэс МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн “Бат цагаан” дуганд Бурхан багшийн айлдвар сургаалын эмхэтгэл “Ганжуур” судрын “Эш лүн" хүртээж лам хувраг, сүсэгтэн олонд номын хурыг буулгалаа. “Ганжуур” судрын “Эш лүн” хүртээх номын айлдвар олон жил үргэлжлэх юм. Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн Намжил дацан, жүддод дацангийн хансүр Жадо ринбүчи Данзанжунай дээдэст “Цогт цагийн хүрд”-ний авшиг айлтгасныг таалан амлалт болгоолоо хайрласан зэрэг олон сайхан номын үйл тохиосон жил байлаа.

Айлчлан ирж буй жилдээ лам хуврагуудын мэдлэг боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, ахуй нөхцөлийг шинэ шатанд гаргах, сүсэгтэн олонд номын цэнгэлийг илүү хүртээх, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагын хамтын ажилгааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх зэрэг олон сайн үйлийг дэлгэрүүлэхийн төлөө лам хувраг бид бүгд хичээн шамдах болно.

Ингээд миний бие МБШТөв-Гандантэгчэнлин хийдийг төлөөлөн айлчлан золгож буй модон Луу жилдээ тавтай сайхан шинэлэхийг айлтгахын сацуу шашин соёл, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж, эв эе, ёс суртахууныг эрхэмлэн сахихыг уриалж байна. Монгол түмэн та бүгд минь, эрүүл энх байж, амар амгалангаар жаргахын өлзийт ерөөлийг багш гурван эрдэнэ, номын сахиусанд алга хамтатган айлтгая.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ-ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ, ЗО ДАХЬ ХАМБА НОМУН ХАН, ГЭВШ ЛХААРАМБА ДУЛАМРАГЧААГИЙН ЖАВЗАНДОРЖ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аян үргэлжилж байна1 цаг 40 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав1 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно3 цаг 41 минутын өмнөОй, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна4 цаг 23 минутын өмнөХашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна4 цаг 27 минутын өмнөТээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судаллаа4 цаг 30 минутын өмнөО.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл4 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан авто замын барилгын ажлын явцтай танилцлаа5 цаг 26 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ5 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 55 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.05-05.095 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 цаг 2 минутын өмнөЭрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх загварыг танилцууллаа5 сар 4. 13:21Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхэллээ5 сар 4. 13:16Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ5 сар 4. 13:11Нийслэлийн өмчийн 28 объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 13:55Нийслэлийн 24 мега төслийн бүтээн байгуулалтын ажилд “Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциаци” ГҮТББ-тай хамтран ажиллана5 сар 3. 13:53Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна5 сар 3. 13:44УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 сар 3. 13:41Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна5 сар 2. 15:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 2. 15:48Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 2. 15:44Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 2. 12:50УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 2. 10:25“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ5 сар 2. 9:59БНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл5 сар 2. 9:56Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой5 сар 2. 9:48Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа5 сар 2. 9:46Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно5 сар 2. 9:34Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ5 сар 2. 9:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.