Монголын тээвэрчид Герман улс руу тээвэр хийнэ


2-р сарын 8
8 цаг 43 минут
     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
 
Айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулити нар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
 
 
Ингэснээр манай хоёр улсын харилцаа илүү ойртож, Монгол тээвэрчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон хөрш зэргэлдээ Европын орнууд руу тээвэр хийх боломжтой болов.
 
Цаашид манай хоёр улсын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, өөрөөр хэлбэл автотээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдлээ.
 
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дараах ач холбогдолтой
 
Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, Европын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно.
Хоёр улсын хооронд гадаад худалдаа өргөжинө.
 
Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.
 
Уг хэлэлцээрээр шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал нь зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр заагдсан байна.
 
Энэ нь Европын орнуудаас тээврийн хэрэгсэл худалдан авахад тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм1 цаг 10 минутын өмнөҮйлдвэрчний эвлэлийн хууль, тогтоомжийг шинэчилнэ1 цаг 12 минутын өмнөШигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ1 цаг 16 минутын өмнөУИХ 2025 оны төсвийг баталлаа3 цаг 10 минутын өмнө“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой” ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг Ц.Туваан ахална3 цаг 39 минутын өмнөБоловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна6 цаг 30 минутын өмнөТБХ:Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 39 минутын өмнөЗүтгүүрийн чиргүүл замын хажуу руу унаж, 5 тн шатахуун асгарчээ6 цаг 44 минутын өмнөХуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ6 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 58 минутын өмнөГарц шийдэл хэлэлцүүлгийг зохион байгууллаа8 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч нууцлалтай утсаар холбогдож “Парламентын танхимаас хүмүүсийг гаргаад хаалгыг яаралтай хаа” гэж үүрэг өгсөн9 цаг 8 минутын өмнөМонгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ9 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн9 цаг 17 минутын өмнөХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа12 сар 11. 19:01Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо12 сар 11. 18:53JobCenter-ийн үндэсний сүлжээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт нээгдлээ12 сар 11. 18:49УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 11-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 11. 18:46ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 11. 18:44Хөгжлийн банкинд холбогдох хэргийг хянасан Улсын дээд шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ12 сар 11. 18:39Бүгд Найрамдах Франц Улсын болон Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа12 сар 11. 18:34УБЦТС ТӨХК: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна12 сар 11. 13:53Архангай аймгийн Хайрхан 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо12 сар 11. 13:41Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болж байна12 сар 11. 13:00ЭМЯ: Агаарын бохирдол нь зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж байна12 сар 11. 12:48“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна12 сар 11. 12:41Баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэв12 сар 11. 10:26Японы “Nihon Hidankyo” байгууллага Нобелийн Энх тайвны шагналыг хүртлээ12 сар 11. 10:22БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ12 сар 11. 10:02JobCenter-ийн үндэсний сүлжээ үүд хаалгаа нээлээ. Ажиллахыг хүссэн хүн бүрт ажил олдоно...12 сар 11. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.