Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "B", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээснийг баталгаажууллаа


2-р сарын 8
8 цаг 54 минут

      Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зарлав. Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээснийг дурдсан байна. Үүнд:

  • Эдийн засгийн сэргэлт, гадаад секторын эрсдэлүүд: “В” зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөв болон нэг хүнд ногдох орлого өндөр байна. Гэвч гадаад өрийн түвшин өндөр, гадаад валютын нөөц хангалттай бус, мөчлөг дагасан төсвийн бодлоготой, гадаад санхүүжилт болон БНХАУ-д нийлүүлэх түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байгаа зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд хязгаарлалт болж байна.
  • Эерэг өөрчлөлтүүд болон богино хугацааны эрсдэл: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийг тэлж, нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлж, гадаад болон дотоод өрийн дарамтыг бууруулахад эергээр нөлөөлөв. Гэвч уул уурхайн экспорт түүхэн дээд түвшиндээ хүрсэн энэ үед 2024 оны сонгуультай холбоотойгоор төсөв эрчимтэй тэлсэн, түүнчлэн уул уурхайн салбарын идэвхжилээс шалтгаалан зээлийн мөчлөгийн савлагаа нэмэгдэх эрсдэлтэй тул дээрх эерэг хандлагууд цаашид хадгалагдах эсэх нь эргэлзээтэй байна.
  • Уул уурхайн салбар голлосон өсөлт: БНХАУ-ын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний экспорт эрс нэмэгдлээ. 2022 онд 5 хувь байсан ДНБ-ий өсөлт уул уурхайн салбарын нөлөөгөөр 2023 онд 7 хувьд хүрэх урьдчилсан тооцоотой байна. Харин 2024 онд дотоод эрэлт нэмэгдэх хүлээлттэй ч экспорт суларвал эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрч саарахаар байна. Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сард эхэлсэн ч олборлолт 2025 оноос өмнө дорвитой өсөхөөргүй байна. Иймд дунд хугацаанд уул уурхай болон дэд бүтцийн бусад төслүүд эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байна.
  • Урсгал дансны түр хугацааны ашигтай байдал: Монгол Улсын урсгал дансны алдагдал 2022 онд ДНБ-ий 13 хувьтай тэнцэж байсан бол уул уурхайн экспорт огцом нэмэгдсэний нөлөөгөөр 2023 онд 200 сая ам.доллар (ДНБ-ий 1 хувьтай тэнцүү)-ын ашигтай гарсан. 2024-2025 онд экспорт суларч, дотоодын эрэлт сэргэх хүлээлттэй байгаа тул урсгал дансны алдагдал ДНБ-ий 6 хувьтай тэнцэхээр байна. Гэвч ГШХО уг алдагдлын зарим хэсгийг нөхнө гэж төсөөлж байна. Гадаад тэнцэл ашигтай байсан тул 2023 оны эцэст ГВАН 5 тэрбум орчим ам. долларт хүрч өсөв.
  • Гадаад санхүүжилтийн эрсдэл өндөр хэвээр байна: 2023 оны эцэст нийт гадаад өр ДНБ-ий 150 хувьтай тэнцэж байгаа нь бусад “В” үнэлгээтэй улсуудын голчоос 7 дахин өндөр үзүүлэлт юм. Гэвч нийт гадаад өрийн 30 хувийг ГШХО, 20 хувийг хоёр болон олон талт хөнгөлөлттэй зээл бүрдүүлж байна. ГВАН-ийн хүрэлцээ хэдийгээр нэмэгдсэн ч эдийн засгийн төрөлжилт муу, гадаад санхүүжилтээс өндөр хамааралтай байдлыг харгалзан үзвэл ГВАН-ийн хэмжээ хангалттай бус хэмжээнд байна. Хэрэв БНХАУ-ын Ардын Банктай байгуулсан 1.5 тэрбум ам. долларын свопын өр, арилжааны банкуудын төв банкан дахь валютын харилцах, хадгаламжийг хасаж тооцвол ГВАН-ийн хэмжээ мэдэгдэхүйц бага гарна.
  • Гадаад өрийн эргэн төлөлтийн хуваарь: 2023 оны 11 дүгээр сард 350 сая ам. долларын санхүүжилтийг босгосноор Хуралдай бондын үлдэгдэл 170 сая ам. доллар болж буурсан. Монгол Улсын Хөгжлийн банк 2023 оны 10 дугаар сарын болон 12 дугаар сарын эргэн төлөлтүүдийг Засгийн газрын оролцоогүйгээр амжилттай төлж барагдуулсан. Монгол Улсын Засгийн газар 2024 онд 500 сая ам. долларын, 2025 онд ойролцоогоор 400 сая ам. долларын гадаад өрийг эргэн төлөх юм.
  • Түүхий эдийн хамаарал, эмзэг байдал: Монгол Улсын валютын болон төсвийн орлогын уул уурхайн түүхий эдийн экспортоос хамаарах хамаарал өндөр байна. 2024 онд нүүрсний экспортын биет хэмжээ Фитч агентлагийн суурь төсөөллөөс 10 хувиар буурахад урсгал дансанд ДНБ-ий 4 хувь, төсөвт 1 хувийн дарамт учруулах эрсдэлтэй байна.
  • Засгийн газрын өр, болзошгүй өр төлбөрүүд өндөр: Засгийн газрын өр болон өрийн баталгаа 2022 онд ДНБ-ий 58 хувьтай тэнцэж байсан бол 2023 онд эдийн засаг хурдацтай өсөж, төсвийн тэнцэл ашигтай гарснаар ДНБ-ий 49 хувь болж буурсан. Харин 2024 онд эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээнд саарч өрийн хэмжээ 53 хувьд хүрч өсөх таамагтай байна.
  • Инфляцын зорилт, мөнгөний бодлогын төлөв: Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляц 2024 онд дунджаар 8 хувь, 2025 онд дунджаар 7 хувь гарч, Монголбанкны зорилтот түвшинд хүрнэ гэж төсөөлж байна. Гэвч төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр тодорхой эрсдэл учирч болзошгүй байна. Монголбанк 2022 оны 12 дугаар сараас хойш бодлогын хүүг 13 хувьд хадгалж байна.
  • Банкны систем тогтвортой: Зээлийн өсөлт өндөр байснаас шалтгаалан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 8 хувьд хүрч буурлаа.

Фитч агентлагийн хэвлэлийн англи хэл дээрх эх мэдээг энд дарж үзнэ үү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОУВС-гийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзлаа5 цаг 7 минутын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо5 цаг 9 минутын өмнөДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа5 цаг 13 минутын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ5 цаг 17 минутын өмнөМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ5 цаг 20 минутын өмнөЭрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа7 цаг 32 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна7 цаг 40 минутын өмнөУ.Хүрэлсүх: Төрийн хүндэт харуул бол Монгол Улсын сүр хүч, ард түмний бахархал юм7 цаг 44 минутын өмнөУИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ10 сар 4. 11:19ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв10 сар 4. 11:16Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна10 сар 4. 9:01“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна10 сар 4. 8:51“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 4. 8:46УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүллээ10 сар 4. 8:43“Мөнх тэнгэрийн бичиг – 2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн удирдамж10 сар 4. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 4. 8:34"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ10 сар 3. 15:31Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 3. 15:26Манай улсад хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна10 сар 3. 15:22БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана10 сар 3. 14:22Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа10 сар 3. 14:14ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв10 сар 3. 14:12Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа10 сар 3. 13:54Нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав10 сар 3. 13:47ЧУУЛГАН: 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор 30 гаруй жилд тавьсан өртэй тэнцэх өрийг нэг жилд авах гэж байна10 сар 3. 13:43ТБХ:Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 3. 10:25“Идэвхтэй насжилтыг дэмжих” төвийн загварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх боломжтой10 сар 3. 10:22Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ10 сар 3. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 3. 9:59УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав10 сар 3. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.