УНТЭ: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажил энэ онд эхэлнэ


2-р сарын 8
9 цаг 21 минут

      Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон туулай жилийн ажлаа дүгнэж луу жилийн зорилтоо хэлэлцэх тайлангийн хурлаа хийлээ.  
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Манай хамт олон 2023 онд амжилт бүтээл ихтэй, салбартаа манлайлан ажилласан гэдгийг онцгойлон хэлмээр байна. Өнгөрсөн онд манай эмнэлгээс хоёр баг "Алло болон Ауто цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн", "Өвдөг, мөрний нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэн. 
Бид өнгөрсөн онд иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, үр дүнд онцгой анхаарч ажилласан бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоогоор олсон орлогоос 2023 онд 2,1 тэрбум төгрөгийг эмнэлгийн засвар үйлчилгээнд зарцуулсан.  ЭМЯ-ны хөрөнгө оруулалт 879 сая, өөрийн орлогоос 870 сая нийт 1,7 тэрбум төгрөгийг эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөө шинэчлэхэд  зарцууллаа.


Энэ оны улсын төсөвт Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 43 тэрбум, эмнэлгийн гадна фасад шинэчлэх 3,0 тэрбум, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 5,5 тэрбум төгрөгийг суулгуулсан.
Мөн Олон улсын атомын энергийн агентлагаас эмчилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай Спект СТ аппарат авах 3,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн сайхан мэдээг хуваалцаж байна. Төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлж чадвал та бидний үзүүлж буй эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж хэдэн шатаар ахих боломжтой болох юм" хэмээсэн. 
Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2023 онд 53 мэс засал хийж 200+, Бөөр шилжүүлэн суулгах баг 39 мэс засал хийж 300+, үүдэл эс шилжүүлэн суулгах баг хоёр мэс заслыг амжилттай хийж олон улсад энэхүү амжилтаа тайлагнан  “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-ыг найм дахь жилдээ амжилттай зохион байгуулсан байна.


Өнөөдрийн байдлаар УНТЭ нийт 824 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр ард иргэдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.  Хүний нөөцийн бодлого, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2023 онд 89 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өндөр хөгжилтэй орны 15 байгууллагад сургалтанд хамруулжээ. Мөн 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Олон улсын хурал семинарт оролцсон байна.
Энэ онд тус эмнэлэг сувилагч, сувилахуйн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан бөгөөд уг зорилтдоо хүрэхийн тулд хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүүлэхээр төлөвлөжээ.


Тайлангийн хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, иргэдийн эрүүл мэндийн төлөөх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ажил үйлсээрээ  бусдыгаа манлайлсан шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ЭМЯ-ны болон Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг гардууллаа.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.