УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа


2-р сарын 8
11 цаг 48 минут

      УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад өрнөсөн ардчилал, шилжилтийн үеийн сорилтуудыг давах, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулах үйл хэрэгт Герман мэргэжилтнүүд, ХБНГУ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжиж буйд Монголын ард түмэн баяртай байна гэв.

Дэлхий нийтээр тулгараад байгаа геополитикийн амаргүй цаг үед Монгол Улсад төрийн айлчлал хийж буй нь түүхэн ач холбогдолтойг тодотгоод энэ хүрээнд хоёр улсын өнгөрсөн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгаж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргасныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

Манай улсын гуравдагч хөрш болох ХБНГУ нь Европын орнуудаас Стратегийн түншлэл байгуулсан анхны улс болж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, харилцан итгэлцлийг илтгэж буй хэрэг гэдгийг тэмдэглэв. Мөн ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан эрх зүйт төрөө эмхлэн байгуулахаар зүтгэсэн Монголчуудын 30 гаруй жилийн хүчин чармайлтыг Германы төр, засгаас анхнаас нь тууштай дэмжиж, хөгжлийн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ дэмжлэгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр найрсаг дотноор угтан авч буй Монголын ард түмний халуун дулаан сэтгэлд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд Элчин сайд нарын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд хэлэлцэн тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа талууд илэрхийлээд Монгол, Германы харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт тасралтгүй өргөжиж байгааг онцлов. Мөн цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх хүрээнд талууд ашиглаагүй үлдсэн олон боломжууд байгаа гэдэгт санал нэгтэй байна гэв.

Газар зүйн хувьд хоёр улс хол байрладаг хэдий ч иргэд хоорондын харилцааны ойр дотно халуун дулаан байдал үүнийг товчилж байгааг онцлон тэмдэглээд энэ нь цаашдын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн бат бэх суурь болохыг хэллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад талууд хувь нэмрээ оруулах талаар ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын улс төрийн манлайлал, тэр дундаа парламент дахь найрамдлын бүлэг хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн найрамдлын бүлгийг өргөжүүлж, шинээр Герман-Монголын парламентын найрамдлын бүлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр, 2024 он бол Монгол Улсын парламентын түүхэнд онцгой жил болохыг дурдсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, парламентын төлөөлөх чадавхыг нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан бөгөөд шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн квот нэмэгдэж байгаа гэв.

Түүнчлэн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бий болгосон цахим платформын тухай, Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр Монгол Улсын парламент 2023 оны 11 дүгээр сард Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгуулсан талаар тус тус мэдээлэл өгч энэ үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ч ХБНГУ-тай хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41Чанаргүй, үнэтэй эмийн асуудалд бодит өөрчлөлт хийнэ7 сар 22. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.