С.Чинзориг Сайд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскалантег хүлээж авч уулзлаа


2-р сарын 8
18 цаг 25 минут

     Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскалантег  /2024-02-07/ хүлээж авч уулзав.  
Уулзалтаар ЭМЯ-наас ойрын үед хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа. Цар тахлын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхийн нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн талаар байр сууриа илэрхийлж, төслийн хороог нэн даруй байгуулах шаардлагатай байгааг хэллээ.



Тэрбээр мөн “Монгол Улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай болсон. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа  бөгөөд олон улсын жишигт нийцсэн хяналт, тандалт, сэргийлэлтийн төв байгуулахаар зорьж байна. Одоогоор НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагуудын давхцлыг арилгаж, тандалт, сэргийлэлт, судалгааны хэсгийг шилжүүлэх шинэ төвийг байгуулахад бүтэц, чиг үүрэг болон  дүрэм журмыг  шинээр боловсруулж байна. Энэ ДЭМБ-аас зөвлөгөө, дэмжлэг авах хүсэлтэй байна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг байхаар болсон. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангаж, сайн дурын ажилтныг урамшуулах журмыг шинээр оруулж, бусад орны туршлагаас судлах чиглэлээр ажиллаж байна. Орон нутгийн иргэд, удирдлагуудын оролцоог сайжруулж, ажиллах чадавхийг нь бэхжүүлэхэд техникийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг шаардлагатай байна” гэсэн юм..
Өнгөрсөн сард гарын үсэг зурж баталгаажуулсан хүүхдийн хорт хавдрын эмийг үнэ төлбөргүй олгох ДЭМБ-ын эрмэлзлийн захидлын дагуу хүүхдийн хорт хавдрын эмийг нийлүүлэх ажлыг богино хугацаанд нааштайгаар шийдвэрлэхэд анхаарахыг хатагтай Соккоро Эскалантегаас хүсэв.
Халдварт бус өвчний арга хэмжээний төлөвлөгөөг ДЭМБ-аас баримталж буй бодлого, чиглэлтэй уялдуулан боловсруулахаар ажиллаж буйгаа ч мөн дуулгалаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хийж буй хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй холбоотой гарах журмын төслийг Засгийн газраар ойрын хугацаанд хэрэлцүүлэхээр бэлтгэж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар батлуулах зорилготой ажиллаж байгаагаа танилцуулсан.  
Уулзалтын үеэр сайд гепатит Д вирусийн эмчилгээтэй холбоотой асуудлаар бүс хариуцсан захиралтай уулзаж, холбогдох хүмүүстэй хоёр удаа цахимаар хуралдсан, ОХУ-д хийж байгаа энэ төрлийн эмчилгээнд монгол иргэдийг хамруулах боломж бүрдүүлэх зорилгоор ОХУ-ын Эрүүл мэндийн сайдтай уулзахаар болсон зэрэг мэдээллийг өглөө.
Хатагтай Соккоро Эскаланте нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд ДЭМБ-ын зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр ДЭМБ-ын санхүүжилтээр хүүхдийн хорт хавдрын эсрэг эмийг ирэх гуравдугаар сард оруулж ирэхээр болсныг дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын бүхий л үйл ажиллагаанд ДЭМБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад Суурин төлөөлөгчийн үүрэг онцгой өндөр байдгийг онцлоод хатагтай Соккоро Эскалантед талархал илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.