Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар тоноглосон автомашинуудыг хүлээж авлаа


2-р сарын 9
8 цаг 51 минут

       Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон 4 автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ  /2024-02-08/ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна талбайд боллоо.



Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон машинуудыг хүлээлгэн өгөх ёслолд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл оролцов.  



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээний бүрэн тоноглогдсон автомашинуудтай болоход дэмжлэг үзүүлсэн Япон улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкинд гүн талархал илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулан өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 шахам хувийг хамруулаад байна.



Өнөөдөр хүлээн авч буй бүрэн тоноглогдсон  автомашинууд нь эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдээ бүрэн хамруулах зорилго зорилтоо амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна” хэмээсэн. 
Цаг агаарын эрс тэс нөхцөл, бартаатай замаар хол зайд зорчих зэргээс шалтгаалан хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүүй авахад хүндрэл учирдаг. Тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бартаат замын хүчирхэг ачааны машин дээр суурилуулж, иж бүрэн тоноглосон нүүдлийн эмнэлгүүдийн тусламжтайгаар хамгийн алслагдсан нутагт амьдардаг хөдөөгийн иргэддээ хүрч үйлчлэх боломж бүрдэж буйг Элчин сайд Игавахара Масарү, Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцлон дурдаж байсан. Тэд улс орон даяар зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж буй гэдгээ ч хэлсэн.



Монгол Улс болон Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн хэлэлцээрийн дагуу 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон эдгээр автомашинаас гадна 585 вакцинжуулалтын цэгүүдэд үйл ажиллагааг нь бэхжүүлэх бараа, тоног төхөөрөмж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд болон хилийн боомтуудад нийт 11 иж бүрэн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж, 3 суурин рентген аппарат, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хээрийн тандалтын нэгжүүдэд холбогдох багаж хэрэгслүүдийг амжилттай нийлүүлж ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн Үндэсний төвүүдээр дамжуулан дархлаажуулалтын эмч, вакцинаторууд болон бусад эмнэлгийн болон эмнэлгийн бус салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Ковид-19 цар тахлын дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна.



Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь  лабораторийн шинжилгээ, дурангийн оношлогоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийх боломжтой юм. Энэ машинд гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгчөөс гадна  дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж тоног төхөөрөмжийг ч суурилуулсан байна.  





Харин хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, доторын эмчийн үзлэг хийх бүх багаж хэрэгсэл бий. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.  Эдгээр машинд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүн орж гарах зориулалтын хаалга шат, цахилгаан үүсгүүр, хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашиглах төхөөрөмжийг ч хийж өгснөөрөө онцлог юм байна. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй7 цаг 38 минутын өмнөBlue sky tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй тул хамгаалалтад авчээ9 цаг 24 минутын өмнөШинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?10 сар 8. 15:23Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 45 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 8. 15:12Хүн төвтэй хуулийн үзэл баримтлал буюу парламент юу хийх вэ10 сар 8. 15:03Төрийн банкны харилцагчид БНТУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо10 сар 8. 9:57500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй10 сар 8. 9:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 8. 9:09Төрийн хар хүн хаана байна10 сар 8. 9:05Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа10 сар 8. 8:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан10 сар 8. 8:49Н.Номтойбаяр: Ц.Батсүх гэж хурандаа цолтой хулгайч нэг сая ам.доллар нэхсэн Ц.Батсүх: АТГ-т шалгуулна10 сар 7. 18:52Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа10 сар 7. 18:44Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ10 сар 7. 16:34"Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдэвт 21 хоногийн аян эхэллээ10 сар 7. 16:24Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 7. 16:03ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчиллээ10 сар 7. 15:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа10 сар 7. 15:44Бид мод тарьж байна - Тэрбум мод10 сар 7. 14:41“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа10 сар 7. 14:31Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлнэ10 сар 7. 14:25Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа10 сар 7. 14:13Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг Монголд нутагшуулна10 сар 7. 11:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 7. 11:28“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 7. 9:18“Эрүүл мэндийн технологи- Олон улсын экспо 2024” үзэсгэлэн боллоо10 сар 7. 9:13Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар ажиллаж, 10 иргэний амь насыг хамгааллаа10 сар 7. 9:07М.Мандхай: Парламент “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ10 сар 7. 9:00Нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтад хамрууллаа10 сар 7. 8:53УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.10.07-10.1010 сар 7. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.