Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна


2-р сарын 9
9 цаг 14 минут

      Сар шинийн баяртай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагаас зарим зөвлөмжүүдийг хүргэлээ. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа " Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин идэвхжлийн буюу шар түвшинд байгааг онцолсон. Тэрбээр, улсын түвшинд идэвхжлийн үедээ байгаа ч улирал хоорондын буюу ногоон түвшинд Дархан-Уул аймаг, идэвхжлийн түвшинд 12 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд найман аймаг байна.
Мөн эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 8,788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь буюу 1,636 хүн амьсгалын замыг цочмог хүнд халдвар болох  уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа. 
 
Томуу, томуу төст өвчнөөр аль ч насны хүн өвдөж болох боловч зарим бүлгийн хүмүүс илүү эрсдэлтэй байдаг. Үүнд:

  • Нярай болон бага насны хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Архаг хууч өвчтэй хүмүүс
  • Хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай
  • Сүрьеэтэй
  • Зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй
  • 65 болон түүнээс дээш насны хүмүүс багтдаг.

Амьсгалын замаар дамжих халдвар агаар дуслын замаар дамждаг, өөрөөр хэлбэл, хүрэлцэх, үнсэх, нүүр амандаа гараараа хүрэх зэрэгт халдвар дамждаг тул сар шинийн баярын өдрүүдэд амьсгалын замаар дамжих халдварт өвчин, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх энгийн арга болох гараа угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдийг үнсэхгүй байх зэрэг зөвлөмжийг өглөө.
 
Түүнчлэн цагаан сарын баярын өдрүүдэд айл бүр гэртээ зочид хүлээн авч хоол хүнсийг их хэмжээгээр бэлтгэн дайлж, цайлдгаас хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах,  боловсруулах, хэрэглэхээс шалтгаалан хоол хүнсээр дамжих халдварт өвчин тархах эрсдэл бий болдог байна. Иймд иргэдэд зориулж хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дараах зөвлөмжийг хүргэсэн.       
Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэж , хэрэглэж,хадгалахдаа:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар харах
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сав ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
  • Баярын ширээний ууц болон чанасан махаа удаан хугацаагаар ил задгай хадгалж хэрэглэхээс татгалзах
  • Цагаан сарын баярын салад, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгалах
  • Болсон, түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
  • Ахуйн цэвэрлэгээний эд зүйлс, угаалгын химийн бодистой хамт хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахгүй байх
  • Түүхийгээр хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглэх
  • Болсон түүхий хүнсний бүтээгдэхүүний сав, хэрэгслэл тусад нь байх
  • Хоол  хүнсийг сайтар болгож хэрэглэх
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Хоол, хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах шаардлагатай.

 Харин баярын өдрүүдэд гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн бол хоногт гурав буюу түүнээс дээш суулгаж, халуурсан тохиолдолд гэртээ тусгаарлаж, харъяа өрх дүүргийн эмнэлэгт болон ХӨСҮТ-д яаралтай хандах хэрэгтэй. Мөн гэрээр эмчлүүлсэн үед эмчилгээг бүрэн гүйцэд хийх ёстой гэдгийг анхаарууллаа.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой8 цаг 13 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 цаг 50 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.