Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв


2-р сарын 9
12 цаг 38 минут

      XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ринчений Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын эмч цолоор:

  • Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвиж, зохиогчийн эрх болон шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар бүтээн, дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Цэрэндоржийн Бадамсэд,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

  • Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зөвлөх мал зүйч Дэлэгийн Жанцанхорол,

Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор:

  • “Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академийн захирал, Шинжлэх ухааны доктор Дамдины Дагвадорж,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч асан, Уул уурхайн баяжуулалтын инженер Жамбаагийн Амаржаргал,
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Цэндээгийн Анхбаяр,
  • “Өвөр баян бүрд” ХХК-ийн зөвлөх Төмөр-Очирын Түдэвренчин,

Гавьяат хуульч цолоор:

  • Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Бадамцоогийн Идэрчулуун,

Гавьяат багш цолоор:

  • Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал Шугарсүрэн Ядамсүрэн,
  • “Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Аюурзанын Энхжаргал,
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батсүрэнгийн Жавзмаа,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын зөвлөх, зөвлөх профессор Баатарын Очирбат,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • Нийслэлийн “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эх баригч, бага эмч Тогтохдоржийн Ренчинноров,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан Гомбосүрэнгийн Алтанцэцэг,

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Номун” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Жамганы Жанчив,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Бозын Төмөрбаатар,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад уран бүтээлч Балжиннямын Банзаржав,
  • “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • Худалдааны салбарын ахмад ажилтан Бухаагийн Норжоо,
  • Баянхонгор аймгийн “Баялаг богд” ХХК-ийн захирал Сүхцэрэнгийн Оюун,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Цэндийн Дагвадаш,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын ахмад ажилтан Сэнгийн Пэлжээ,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • “Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Загдсүрэнгийн Болдбаатар,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Бяруузанын Өлзийбат,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнбаян-Тавантолгой” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч Зунайн Отгонтөр,

Гавьяат малчин цолоор:

  • Дорноговь аймгийн Мандах сум, Улсын аварга малчин Нямсүрэнгийн Баясгалан,
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Батхаан групп” ХХК-ийн захирал Балдоржийн Энхтайван,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Гэлгээгийн Батсүх,
  • “Шинэ дөл констракшн” ХХК-ийн захирал Бат-Очирын Батболд,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Соёл, урлагийн их сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор Эрдэнэцогтын Сонинтогос,
  • Гандантэгчэнлин хийдийн “Гунгаачойлин” дацангийн багш, гавж Өсөхбаярын Гүндсамбуу,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг,

Гавьяат тамирчин цолоор:

  • Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, багш, дасгалжуулагч Цэрэндамбын Баярхүү нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41Чанаргүй, үнэтэй эмийн асуудалд бодит өөрчлөлт хийнэ7 сар 22. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.