Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв


2-р сарын 11
12 цаг 00 минут

     XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Модон луу жилийн өнгийг хэлэлцэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана2 цаг 52 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа2 цаг 58 минутын өмнөӨнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд3 цаг 5 минутын өмнөТөрийн банк: 46,7 сая төгрөг, нэмнээ хандивлалаа6 цаг 49 минутын өмнөД.Очирбатыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар эргүүлэн томиллоо7 цаг 22 минутын өмнөУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 61-ээс дээш насны багцыг танилцуулж байна9 цаг 9 минутын өмнөЛ.Долгормаа: Анхааруулж, сэрэмжлүүлж байхад иргэд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байгаа нь харамсалтай9 цаг 12 минутын өмнөГССҮТ: Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгтэй хамтарна9 цаг 38 минутын өмнөЦахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарь9 цаг 41 минутын өмнөХэнтий: “Энэ жилдээ Эрүүл жиндээ 2” аяны нээлттэй өдөрлөг боллоо2 сар 28. 8:48“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав2 сар 28. 8:44Төв банкнуудын холбооны дээд түвшний хурал болов2 сар 28. 8:38Дэд сайд С.Энхболд Буриадын төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа2 сар 28. 8:33УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийлээ2 сар 28. 8:26Өнөөдөр нохой өдөр2 сар 28. 8:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн2 сар 28. 8:15Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө2 сар 27. 14:34“Би Монгол хүүхэд” ёс заншлын наадам боллоо2 сар 27. 14:28БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингхтэй уулзав2 сар 27. 14:24Т.Баярхүү: Малчдад туслах хандивт нэгдэж байгаа хүмүүст талархал илэрхийлье2 сар 27. 12:16Ц.Доржготов: Хүний амьдрал бол нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх явдал юм2 сар 27. 12:07Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүллээ2 сар 27. 12:03УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ2 сар 27. 11:58Бага ангийн залуу багш нарын дунд ур чадварын уралдааныг зохион байгууллаа2 сар 27. 10:005. Танд зориулав: Хоол хүнсний зохистой хэрэглээ2 сар 27. 9:57Гал түймрийн найман тохиолдол бүртгэгдэв2 сар 27. 9:54"Хүрэл тулга-2024" яруу найргийн наадам зохион байгууллаа2 сар 27. 9:33Элэгний “Д“ вирусийн халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчилнэ2 сар 27. 9:28Боловсролын зээлийн сангаас олгосон 4.2 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ2 сар 27. 9:22Б.Мөнхтамир: 2023 онд 14 мянган транзит зорчигч тээвэрлэж, 13 тэрбум төгрөгийн орлого олсон2 сар 27. 8:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.