XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн хаврын тэргүүн сарын Төрийн золголт боллоо


2-р сарын 11
12 цаг 14 минут

       Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу  жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2024.02.10) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

    Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сар шинийн мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв. Уламжлал ёсоор  өргөө гэрийн жаврыг үргээж, хөх луу жилдээ төр төвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж, түүний хүү хуурч Ц.Соёл-Эрдэнэ нар  төрийн хан хуурыг цэнгүүлсэн юм.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн баярын мэндийг айлтгав.

Жил бүрийн цагаан сараар төрийн өндөрлөгүүд нутаг нутгийн төлөөлөл болсон ахмад настан, азай буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин залж, амар мэндийг нь айлтгадаг уламжлалтай. Эрхэм хүндэт зочдоос хамгийн ахмад нь өдгөө 95 насыг зооглоод буй Төв аймгийн Бүрэн сумын харьяат Найдансүрэнгийн Цэдэндамба болон Хэнтий аймгийн  Батноров сумын харьяат  Нямын Жигжидсүрэн, Говь-Алтай аймгийн  Халиун сумын харьяат Базарсадхын Бямбаа зэрэг есөн ахмад настан  Төрийн золголтод хүрэлцэн иржээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм3 цаг 7 минутын өмнөҮйлдвэрчний эвлэлийн хууль, тогтоомжийг шинэчилнэ3 цаг 10 минутын өмнөШигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ3 цаг 14 минутын өмнөУИХ 2025 оны төсвийг баталлаа5 цаг 7 минутын өмнө“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой” ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг Ц.Туваан ахална5 цаг 37 минутын өмнөБоловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна8 цаг 27 минутын өмнөТБХ:Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 37 минутын өмнөЗүтгүүрийн чиргүүл замын хажуу руу унаж, 5 тн шатахуун асгарчээ8 цаг 41 минутын өмнөХуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ8 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 56 минутын өмнөГарц шийдэл хэлэлцүүлгийг зохион байгууллаа12 сар 12. 9:37Ерөнхийлөгч нууцлалтай утсаар холбогдож “Парламентын танхимаас хүмүүсийг гаргаад хаалгыг яаралтай хаа” гэж үүрэг өгсөн12 сар 12. 8:51Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ12 сар 12. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн12 сар 12. 8:42ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа12 сар 11. 19:01Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо12 сар 11. 18:53JobCenter-ийн үндэсний сүлжээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт нээгдлээ12 сар 11. 18:49УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 11-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 11. 18:46ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 11. 18:44Хөгжлийн банкинд холбогдох хэргийг хянасан Улсын дээд шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ12 сар 11. 18:39Бүгд Найрамдах Франц Улсын болон Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа12 сар 11. 18:34УБЦТС ТӨХК: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна12 сар 11. 13:53Архангай аймгийн Хайрхан 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо12 сар 11. 13:41Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болж байна12 сар 11. 13:00ЭМЯ: Агаарын бохирдол нь зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж байна12 сар 11. 12:48“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна12 сар 11. 12:41Баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэв12 сар 11. 10:26Японы “Nihon Hidankyo” байгууллага Нобелийн Энх тайвны шагналыг хүртлээ12 сар 11. 10:22БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ12 сар 11. 10:02JobCenter-ийн үндэсний сүлжээ үүд хаалгаа нээлээ. Ажиллахыг хүссэн хүн бүрт ажил олдоно...12 сар 11. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.