Г.Занданшатар: Татварын бодлого нь дотоодын үйлдвэрлэгчдэд дарамт бус, дэмжлэг болдог тогтолцоо руу шилжье


2-р сарын 21
14 цаг 20 минут

         Төсөв, хөрөнгө оруулалтын ҮР АШИГГҮЙ байдал нь бизнес, эдийн засгийн ТОГТВОРГҮЙ орчныг бий болгож, ингэснээр БҮТЭЭМЖ, ОРЛОГЫН түвшин буурч, энэ нь ЯДУУРАЛ, БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛыг хөөргөдөг. Чөтгөрийн тойрог мэт энэ зүй тогтол удаан үргэлжлэх тусам эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж байгаа нь бодит үнэн. Энэ тойргоос гарч, халамжаас хөдөлмөр рүү, импортоос экспорт руу гэсэн уриа лоозонгийн шинжтэй зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бодлогын түвшинд төсвийн реформ, татварын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа мэдэгдсэн. Угтаа татвар нь шударга, үр ашигтай, зардал багатай байх ёстой гэсэн үндсэн зарчим манайд алдагдаж, дотоодын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд дэмжлэг бус, дарамт болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бизнесийн тогтворгүй орчноор үргээж байгааг тэрбээр Татварын ерөнхий газарт ажиллах үеэрээ цохон тэмдэглээд авав.     Татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон энэхүү уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, одоогийн татварын тогтолцооны гажуудлаас улбаалж үндэсний үйлдвэрлэгчид импортлогчдоос 2-5 дахин илүү татварын ачаалал үүрч байгааг тодотгосон юм. Түүнчлэн УИХ-ын дарга, өнгөрсөн хугацаанд татварын бодлого нь төсөв бүрдүүлэх, хураах аргачлалаар явж ирсэн бол одоо үр ашигтай байдлыг нь бий болгосноор татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж, эдийн засгийн зохицуулалтын үүргээ гүцэтгэнэ гэж үргэжлүүллээ. Уулзалтын үеэр Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаануудын шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм. Уулзалтын төгсгөлд татварын орчны эрх зүйн шинэчлэлийн асуудлаар мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд санал солилцсон талаар танилцууллаа. Татварын албаныхны хувьд парламентаас эхлүүлсэн уг реформыг нийгэм, эдийн засгийн суурь хэрэгцээнд үндэслэн, цаг үеэ олсон асуудал гэдэгт санал нэгдэхийн зэрэгцээ дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулж, бодлогын түвшинд эргэж харах ёстойг уламжилсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 31 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ3 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа3 цаг 51 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ4 цагийн өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ5 цаг 2 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ5 цаг 35 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ6 цаг 53 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ7 цаг 4 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан7 цаг 36 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.