Сүрьеэ болон ям өвчний хамтарсан төслийг танилцуулах хурал боллоо


2-р сарын 21
14 цаг 59 минут

       Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх” төслийг танилцуулах Хамтарсан зохицуулах хорооны хурал өнөөдөр /2024-02-21/ ЭМЯ-нд боллоо.


Төслийн хэрэгжилтийн явц, анхаарах асуудлыг хэрэгжүүлэгч байгууллага тус бүрээр хэлэлцэн, төслийн хэрэгжилтийн талаар санал солилцох энэ удаагийн хуралд  ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ,  Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Хоккайдогийн их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэнгийн төлөөлөл оролцов.  


Дөрөв дэх удаагаа болж буй Хамтарсан зохицуулах хорооны хурлыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимура Токүжи нар нээж, төслийн ахлах зөвлөх Хоккайдогийн их сургуулийн профессор Такаши Кимүра “Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны талаар илтгэл тавилаа. Үргэлжлүүлэн уг төслийг хэрэгжүүлэгч Мал эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Японы Сүрьеэ судлалын хүрээлэн, Хоккайдо их сургуулийн сүрьеэгийн судалгааны баг, Окуямагийн шинжлэх ухааны их сургуулийн ямын судалгааны багийн илтгэлүүдийг сонсож, төслийг хэрэгжүүлэх үйл явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.


Хоёр улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг Японы олон улсын ЖАЙКА байгууллагаас  Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын хамтарсан "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (САТРЕПС)-ийн хүрээнд санхүүжүүлж байгаа юм.


Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Японы эрдэмтдийн зохион бүтээсэн зоонозын халдварт өвчнийг оношлох шинэ техник, технологид суурилсан түргэвчилсэн оношлуурыг үхрийн сүрьеэ болон адууны ямын  халдварыг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар манай улсад  одоо хэрэглэж байгаа сүрьеэ, ям өвчнийг оношлох аргыг шинэчилж, зоонозын өвчний оношилгоог сайжруулах боломжтой.


Түүнчлэн адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зоонозын халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, бодит нөхцөл байдлыг тодорхойлох, адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг өвчний тархалт, халдварлалтын бодит нөхцөл байдлыг ийлдэс судлал, молекул биологийн аргаар тогтоох, нэг эрүүл мэнд (One health) үзэл баримтлалд тулгуурласан зоонозын халдварт өвчнийг хянах платформыг бий болгох боломж бүрдэнэ гэдгийг судлаачид онцолж байлаа.
Хамтарсан зохицуулах хорооны  өмнө нь болсон гурван удаагийн хурлын үр дүнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарт Био-аюулгүй байдлын III зэрэглэлийн иж бүрэн лаборатори, сүрьеэгийн салбарт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох  лабораторийг байгуулах асуудлыг шийдсэн.


Мөн хүн, мал эмнэлгийн салбарын 20 орчим мэргэжилтнийг  Япон улсад урт, богино хугацааны сургалтад хамруулж чадавхыг нь дээшлүүлсэн ба цаашид оношилгооны дэвшилтэт технологи, багаж төхөөрөмжийг суурилуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, улмаар нутагшуулахад техникийн туслалцааг тасралтгүй үзүүлэх талаар төлөөллүүд харилцан санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.  


 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө7 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ11 минут 50 секундын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно14 минут 55 секундын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ1 цаг 36 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус2 цаг 56 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана3 цаг 6 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ4 цаг 55 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ4 цаг 57 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ5 цагийн өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо5 цаг 4 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна5 цаг 7 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ5 цаг 13 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана6 цаг 58 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа7 цаг 48 минутын өмнөТеле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна7 цаг 51 минутын өмнөСХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна7 цаг 57 минутын өмнөЗасгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ8 цаг 2 минутын өмнө“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно8 цаг 9 минутын өмнөХурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно8 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн8 цаг 16 минутын өмнөДэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ2 сар 18. 12:41Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна2 сар 18. 11:01Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг2 сар 18. 10:59Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч кино Осакагийн Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ2 сар 18. 10:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.