Г.Тэмүүлэн: Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгодог болно


2-р сарын 22
8 цаг 39 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн (2024.02.21) ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэр дундаа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, татварын орчны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгохоор зохицуулсан талаар танилцуулав. Уг тогтоолын нэг дэх хэсэгт малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 977525 малчин, мал бүхий этгээдэд нийт 256.3 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон байна.

Манай улс нэг сая гаруй сарлагтай бөгөөд нийт 500 гаруй тонн хөөвөр бэлтгэх нөөцтэй ч одоогийн байдлаар 30 хувийг нь дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн дурдлаа. Тэрбээр, сарлагийн хөөврөөс өнөөгийн байдлаар жилд 20.6 тэрбум төгрөгийн орлого олж байгаа бол үндэсний үйлдвэрүүдэд нөөцөө бүрэн нийлүүлснээр уг орлогыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой хэмээн тодотгосон юм. Нөгөөтэйгүүр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, малчдын орлого бодитой өсөхөөс гадна баялаг бүтээгч, ажлын байр бий болгогч, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд чухал түлхэж болно гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Уулзалтад оролцогчид урамшуулал олгох зохицуулалтын талаар үйлдвэр, хоршоод, малчдад нэгдсэн мэдээлэл өгөх, оролцоог жигд хангах, дундын хяналтын механизмыг тодорхойлох нь чухал гэдэгт санал нэгдэж байв.

Цаашид сарлагийн хөөвөрт урамшуулал олгох зохицуулалтыг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах хүрээнд хөөврийг стандартын дагуу самнаж бэлтгэх, үзүүлэх сургалтыг орон нутагт зохион байгуулахаар тогтлоо. Үүний дараа парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцсон юм.

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, татвар төлөгчдийн ирүүлсэн саналаас хамгийн тулгамдаж буй гол асуудал нь Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь хуулиасаа давсан байдаг, мөн төрийн зарим байгууллагаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний зохицуулалтын гэх нэртэй хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь татварын зардлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа талаар тодотгов. Иймд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн зүгээс татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй, хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолыг батлуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ4 цаг 22 минутын өмнөЭрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо4 цаг 31 минутын өмнөCOP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 14. 9:55“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?8 сар 14. 9:51Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 14. 9:461000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна8 сар 14. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 14. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 9:04Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 сар 13. 14:51Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 сар 13. 14:46С.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал8 сар 13. 14:38Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.