УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, санал солилцлоо


2-р сарын 23
9 цаг 00 минут

       УИХ-ын дарга Г.Занданшатар /2023.02.22/ “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад уригдан оролцлоо. Тэрбээр “Цэгцрэх хөдөлгөөн” хэмээн илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ-ын дарга Г.Занданшатар,  дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хэрхэн хувьсаж буй тухай болон Монгол Улс гадаад ертөнцийн энэхүү өөрчлөлтөд хэрхэн зохицон өөрчлөгдөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Мөн  манай улс  өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнслэн, цэгцрэх хөдөлгөөнийг эхлүүлсэн  тухай итгэлдээ онцолж байв.Тэрбээр, дэлхийн олон туйлтай болж, дараагийн 100 жил хатуу, зөөлний сөргөлдөөний жил болж байна. Гадаад нөхцөл байдал дайн байлдаан, зөрчилдөөн тэмцэлтэй байгаа нөхцөлд манай улс дотоод байдлаа онцгой анхаарах ёстой. Манайд тэгш бус байдал гүнзгийрч, ядуурал, авлигын төвшин буурахгүй байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу парламентын засаглалаа бэхжүүлж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний тулд парламент нээлттэй, ард түмнээ төлөөлдөг, хүртээмжтэй, хариуцлагатай, үр нөлөөтэй байх таван шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхийг зорьсон гээд парламентын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй “D parliament”-ийг танилцууллаа.

Тэрбээр цааш нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуулийн биелэлтийг хангахын тулд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хяналт,  шалгалтын хороо байгуулах эрх зүйн үндэсийг тавьсан. Өмнө нь УИХ хянан шалгах үйл ажиллагаа явуулах боломжгүй байв. Өөрөөр хэлбэл, УИХ хууль хяналтын байгууллагын эрх мэдэлд халдаж болзошгүй учраас зөвхөн  хууль баталдаг байгууллага гэж ойлгож ирсэн. Гэвч парламентаас ард түмэн асар их зүйлийг хүлээдэг  учраас хяналт,  шалгалтын тэнцвэрийг хангах  ардчиллын суурь зарчмыг буй болгосон. Ингэснээр ард түмний мэдэх эрхийг хангах, хариуцлага, шударга ёсны хүсэмжлэлийг гүйцэлдүүлэхэд томоохон алхмыг хийж чадсан гэх зэргээр бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлаа товч дүгнэн танилцуулсан юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, цэгцрэх хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Төр алдаагаа ойлгож, засч эхэлсэн учраас улс орон хөгжих нь ойлгомжтой.  Иймээс энэ жил шинэ эргэлтийн жил болно. Үүний тулд ирэх хаврын  чуулганаар баялгийн болон газрын реформыг хэрэгжүүлж, Монгол хүн баялагтаа эзэн байх боломжийг бүрлүүлнэ гэв.  Түүний  дараа өнөөдрийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх тоо баримтыг танилцуулснаар илтгэлээ өндөрлөсөн юм.

Илтгэлтэй холбогдуулан сэтгүүлчид асуулт асуулаа. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Эрдэнэт хотыг аймаг болгон өөрчилж, засаг захиргааны хувьд оновчгүй байгаа учраас ард иргэдэд төрийн үйлчилгээ чирэгдэлтэй хүрч байна. Эрдэнэт хэзээ эргээд хотын статустай болгох тухай, газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлэх хуулийн заалтын  талаар цэгцтэй мэдээлэл өгөхийг хүсээд  Монгол Улсад стратегийн чанартай орд газруудын өгөөжийг ард түмэнд хэрхэн тэгш хүртээх зэрэг асуултуудыг асууж байлаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар, эдгээр асуултад хариуллаа.

Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аймгуудын төвийг хот болгох бүх шийдлийг хийсэн. Улсын болон орон нутгийн чанартай хот байх агуулгаар өөрчилсөн байгаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хөгжлийн олон төвийг байгуулж, хот болгон нэрлэх боломж бий. Улс төрийн тодорхой шалтгаанаар энэ заалт хэрэгжихэд садаа тээг болсон.  Гэхдээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хот болон өөрчлөгдөх боломжтой. Монгол Улсад албан ёсоор тодорхойлогдсон 10 гаруй стратегийн орд газар бий. Мөн 715 ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч, 1765 ашигт малтмалын олборлолтын лиценз эзэмшигч байна. Өнгөрсөн хугацааны эмх замбараагүй газар олголт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэргийг  тойрсон иргэдийн гомдол мэдээлэл, баримтад тулгуурлан хяналт шалгалт хийх үндсэн болон дэд Ажлын хэсгүүдийг байгуулсан. Улмаар УИХ-ын Хяналт шалгалтын Түр хороо байгуулж,  “нүүрсний” “Хөгжлийн банкны” хэргүүдээс дутахааргүй баримт, нотолгоотой сонсгол зохион байгуулж,  ард түмний мэдэх эрхийг хангана. Эдгээр асуудлыг шийдсний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлах цогц асуудалд шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэх зэргээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 27 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 31 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 41 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 40 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 44 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.