Мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээр Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, тэдгээрээс зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй байна. Тэгвэл хаваржилт хүндэрсэн хүнд, хэцүү энэ цаг үед Монголбанкны хамт олон өөрсдийн санаачилгаар малчдадаа туслах аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлаж байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хүнд, бэрх энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний “Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа тусалъя” гэх уриалгыг Монголбанкны хамт олон ийнхүү дэмжихийн хамтаар бусад банк, санхүүгийн байгууллагуудыг ч “Малчдаа дэмжих Үндэсний аян”-д нэгдэхийг уриалж байна.
Олон жилийн туршид тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл, цас, зудыг малчид маань хохирол багатай даван туулах болтугай.
Facebook
Twitter
Youtube


Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан
Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан
Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ
Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

Сэтгэгдэл бичих