Зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна.
Энэ мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ. Хэдхэн хоногийн өмнө зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай байсан ч богино хугацаанд эрчимтэйгээр нэмэгджээ. Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвд шилжжээ.
Цаг агаарын хувьд, өнөөдөртөө тогтуун байх бол маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч бага зэрэг чангарна. 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлж, ирэх мягмар гараг буюу 27-ны өдрөөс эхлэн нэмэгдэж зүүн болон говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс энэ үеэр хол замд, тэр дундаа зүүн аймгуудад зорчих төлөвлөгөөтэй байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож шаардлагагүй тохиолдолд замд гарахаа түр азнахыг зөвлөж байна. Ер нь энэ сарыг дуустал цас орж, хүйтрэх бөгөөд 28-29-нд баруун аймгуудаар цас орно.
Иймээс зудын нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих