Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ


2-р сарын 23
16 цаг 36 минут

      Энэ өдрүүдэд Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах ажилтны 2024 оны нэгдсэн зөвлөгөөн болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов.

Хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдэлж, хуульчийн ёс зүйг чанд баримтлан,   шударгаар ажиллах нь шударга ёс тогтох суурь нөхцөл гэдгийг хэлэв.

Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, бусдад худалдагдахын эсрэг байхыг анхаарууллаа.

Ард иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхийг монголчууд  анхааралтай ажиглаж байгааг сануулав.

сонин mn

сонин mn

Өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулахын тулд прокурорын байгууллагад нөлөөлөх, хараат бусаар ажиллахад саад учруулах зорилготой аливаа үйлдлийг тухай бүр таслан зогсоож, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов.

Газар нутаг, байгалийн баялгийг бусдад хууль бусаар эзэмшүүлж, ашиглуулсан хүмүүстэй хатуу тэмцэх, байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг улам эрчимжүүлж, бодит үр дүн гаргах ёстойг сануулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдэлж, шударгаар ажиллаж буй прокурорууд болон прокурорын байгууллагын  эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны энэ удаагийн зөвлөгөөн “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-ний зорилтын нэг болох “Бүтээмж, үр нөлөө” уриан дор болж байна.

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 51 удирдах албан тушаалтан биечлэн, 1,200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож байгаа юм.

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа3 сар 18. 10:31Өчигдөр найман байршилд гал гарчээ3 сар 18. 10:28Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ3 сар 18. 9:40Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө3 сар 18. 9:36Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна3 сар 18. 8:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна3 сар 18. 8:56УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 18. 8:49Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.