ЭХЭМҮТ: Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна


2-р сарын 23
16 цаг 47 минут

      Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр тасгийн эрхлэгч нарт зориулан “Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартыг хангахад удирдлагын багийн гишүүдийг сургах, чадавхжуулах” сургалт зохион байгууллаа.


Сургалтын талаар тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Удирдлагын арга барил дэлхий дахинд өөрчлөгдөн шинэчлэгдэж, үйлчлүүлэгч төвтэй болж байна. Тиймээс манай эмнэлэг энэхүү шинэчлэгдсэн арга барилд зохицуулсан тусламж, үйлчилгээг үзүүлэх шаардлага гарч байгаа юм. Бид өмнө нь эмч төвтэй тогтолцоог хэрэгжүүлж ажилладаг байсан бол 2021 оноос гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр иргэн төвтэй тусламж, үйлчилгээг нэвтрүүлж ажиллах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамж сайн байх тусам байгууллагын санхүүжилт төдий зэрэгтэй нэмэгдэж, бид эмч мэргэжилтнүүдийн цалин, урамшууллыг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлчлүүлэгчид тав тухтай орчин бий болгоход анхаарах боломжтой болсон.


ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, үндэсний хэмжээнд эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас манайд хамгийн хүнд гэсэн өвчний тохиолдлуудад тусламж, үйлчилгээ авдаг. Тиймээс тасгийн эрхлэгч нарт зориулан удирдахуйн арга ухааны шинэ арга барилын талаарх сургалтыг зохион байгуулж байна” гэсэн юм.


Энэ удаагийн сургалтаар “Эмнэлгийн үйл ажиллагааны процесс, гүйцэтгэлийн удирдлага”, “Чанарыг тасралтгүй сайжруулах үзэл баримтлал”, “Эмнэл зүйн засаглал, аюулгүй байдлын соёл”, “Үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний зарчим”, “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ажлын хариуцлагын зохицуулалт” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, мэдлэг олгож байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шийтгэл бол шийдэл биш аяны хүрээнд дараах уралдаанууд зохион байгуулагдаж байна5 цаг 19 минутын өмнөТөрийн банк: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна5 цаг 24 минутын өмнөБ.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна6 цаг 30 минутын өмнө“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-т зориулсан өртөөлчилсөн сургалт үргэлжилж байна6 цаг 47 минутын өмнөЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 49 минутын өмнөЦас орж цасан болон шороон шуурга шуурна7 цаг 5 минутын өмнөДорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа7 цаг 7 минутын өмнөХөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна7 цаг 17 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна7 цаг 22 минутын өмнөТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв7 цаг 28 минутын өмнөБригадын генерал Ж.Болдбаатар “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт яриа өрнүүллээ7 цаг 31 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!7 цаг 58 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ8 цаг 6 минутын өмнөӨнөөдөр хулгана өдөр8 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан8 цаг 12 минутын өмнөУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ4 сар 17. 21:48Явган явж байсан 6 хүүхдийг дайрсан ноцтой авто осол гарлаа4 сар 17. 21:41Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 17. 14:32АТҮТ: 18 салбараар улсын дугаар хэвийн олгож байна4 сар 17. 14:25Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв4 сар 17. 14:11Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо4 сар 17. 12:04Биотехникийн ажил зохион байгууллаа4 сар 17. 11:59Үнэт эдлэл залилж, хил давж зугтсан байсан этгээдийг баривчлан авчиржээ4 сар 17. 11:45Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно4 сар 17. 9:49Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна4 сар 17. 9:39Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ4 сар 17. 9:30ХЗБХ: Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв4 сар 17. 9:26Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа4 сар 17. 8:52Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу4 сар 17. 8:38Мөрөөдөлдөө хүрэх гүүр олон улсын тэтгэлгүүд4 сар 17. 8:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.