Зуданд малаа алдсан малчдад сэтгэл засалч эмчийн тусламж их хэрэгтэй байна


2-р сарын 23
17 цаг 14 минут

      Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байгаа тул Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, сумдад ажиллах Шуурхай бүлгүүдийг сайд нараар ахлуулан байгуулсан. Зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ахалж хаваржилт хүндэрч буй аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багуудыг зургаан чиглэлд гарган энэ сарын 19-нөөс ажиллуулж байна.


Булган, Хөвсгөл, Орхон аймгийн цаг хүндэрсэн сумдад хүрч ажиллахаар явсан эмч нарын багийн ахлагч Улсын гуравдугаар нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Г.Сүх-Эрдэнэтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл авлаа. Г.Сүх-Эрдэнэ эмчийн багт УГТЭ-ийн дотрын эмч А.Хас, Сэтгэл мэдрэлийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Д.Баттөр нар болон орон нутгийн эмч нарын төлөөлөл хамт яваа юм.   


-Сайн явж байна уу. Танай баг яг одоо аль аймгийн ямар суманд ажиллаж байна?
-Сайн явж байна.Манай баг энэ сарын 19-ний өглөө замд гарсан. Тав дахь хоногтоо хуваарийн дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажиллаж байна.
-Очсон газруудад нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид Булганаас эхэлсэн. Булган аймгийг эрсдлийн түвшин бага гэж тогтоосон байсан ч бодит байдал дээр зам гараагүй,  цасанд боогдсон айл олон, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсний хяналтад орох эмэгтэйчүүд, хүүхдүүд сум руу явж үзлэг хийлгэх боломжгүй хүндхэн нөхцөл угтсан. Тиймээс манай баг газар дээр нь ажиллаж, иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ эм тарианы нөөцгүй болсон өрхүүдэд эрүүл мэндийн багц олгосон. Мөн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүст эмчилгээ хийж, сумын эмч нарт нь хүлээлгэж өглөө.  


-Булган, Хөвсгөл аймгийн хэчнээн суманд ажиллаж, хэдэн хүнд тусламж үзүүлсэн бэ?
-Эхний өдөр Булган аймгийн Баяннуур суманд ажиллахдаа таван өрхийн долоон иргэнд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлснээс нэг хүнийг сумын Эрүүл мэндийн төвд нь хүлээлгэж өгсөн. Дараагийн өдөр Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд 21, алслагдсан багийн зургаан хүнд үзлэг хийлээ.  
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын 28 өрхийн 56 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эм тарианы нөөцгүй болсон есөн өрхөд эрүүл мэндийн багц өгсөн ба хүнд оноштой хоёр хүнийг сумын ЭМТ рүү тээвэрлэсэн. Харин өнөөдөр Цэцэрлэг сумын иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна.


- Танай багт тулгамдаж байгаа асуудал байна уу?
- Бид яаралтай тусламж үйлчилгээний багаж хэрэгслээс гадна зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон ЭХО аппараттай явж байгаа. Аймаг, сумын төв дээр ирэхдээ тоног төхөөрөмжөө цэнэглэдэг ч алслагдсан сум баг руу очих гэж явсаар цэнэг дуусах тохиолдол ганц нэг гарсан. Түүнчлэн цас ихтэй, зам харгуй муу байгаагаас Булганы Баяннуур орох замд хамт яваа хүмүүсийн машин эвдэрч багагүй саад учирсан. Ихэнх зам цасанд боогдсон тул том машинаар л явахгүй бол хүнд л  байна.


-Та бүхнээс тусламж авсан иргэдийн дунд ямар өвчлөл элбэг байна вэ?
-Газар дээр нь ажиллахад  иргэдэд архаг хууч өвчний сэдрэл зонхилж байна. Мөн олон тооны малаа алдсан малчдын сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл түгшилттэй, зарим нь сэтгэл гутралд орж шөнө унтаж чадахгүй зовиур илэрсэн.
-Танай багийн сэтгэл засалч эмч ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
            -Сэтгэл засалч эмч шаардлагатай арга хэмжээг авч, сэтгэл заслын эмчилгээ хийж, зөвлөгөө өгч байна.
-Орхон аймагт хэзээ очихоор төлөвлөсөн бэ?
-Цэцэрлэг суманд өнөөдөр ажиллаад үдээс хойшдоо Цагааннуур сум руу явна. Дараа нь Булган аймагт очиж чадаагүй сум, багуудаар ороод бүтэн сайнаас  Орхон руу явахаар төлөвлөсөн. 
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа6 цаг 27 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ6 цаг 30 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно6 цаг 33 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.