УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа


2-р сарын 26
8 цаг 27 минут

       Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат  (2023.02.23) Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлор, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Халиунгоо болон “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Л.Дэлгэрмаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсныг дурдаад улмаар 2021 онд тус сантай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж,  хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат,  Азийн сантай цаашид хамтран ажиллах үйл ажиллагаагаа парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц, санал хураалтын мэдээллийг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар хүргэх цахим системийг бүрэн ашиглалтад оруулах, Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж, түүний үйл ажиллагаа хүний эрх, жендэрийн шалгуурыг хэрхэн хангаж байгаа талаарх өөрийн үнэлгээнээс гарсан үр дүнг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлор, Азийн сан, Улсын Их Хурлын Тамгын газар өнгөрсөн хугацаанд нягт хамтран ажиллаж, Азийн сангийн үйл ажиллагааг дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд Азийн сангийн зүгээс Улсын Их Хурлын Тамгын газартай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажлуудыг өндрөөр үнэлдэг бөгөөд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш анх удаа Улсын Их Хурлын гишүүдийнхээ тоонд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 126 гишүүнийг сонгох түүхэн сонгууль удахгүй болох гэж байна. Энэ цаг үед Улсын Их Хурлын Тамгын газар бэлтгэл ажлыг хангах улмаар шинэ бүрэлдэхүүнтэй Улсын Их Хурал бүрдсний дараа шинээр дэвшүүлж буй бодлого, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд том сорилт тулгарна. Иймд энэ чиглэлд Азийн сан бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, удахгүй болох Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 126 гишүүн бүхий парламент бүрэлдэж, Монгол Улс парламентын ардчиллын хувьд цоо шинэ үеийг эхлүүлнэ. Ийм цаг үед Азийн сангийн дэмжлэг, санал, зөвлөгөө манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна27 минут 32 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ45 минут 15 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа1 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно1 цаг 32 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.