Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал маргааш болно


2-р сарын 26
8 цаг 30 минут

     Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал  (2024.02.24) Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар өнөөдөр Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Чун Юй Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга Чун Юй Ён-тэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулагдсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурлаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгсон явдал бол Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын үйл ажиллагаанд манай залуу улстөрчид идэвхтэй байр суурь эзэлж байгаагийн илрэл юм гэлээ.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга Чун Юй Ён Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд өнгөрсөн онд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн болон Залуучуудын ээлжит хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсныг дурдав. Тэрбээр, маргааш болох Залуучуудын VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой хурал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгоод удаагүй хэдий ч бид түүнийг хөгжүүлсэн түүх, замналаар бахархдаг хэмээн онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сантай хамтран ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулна. Энэхүү чуулга уулзалтад Төв Азийн орнуудын парламентын тэргүүн, гишүүдийг оролцуулахад Байнгын хорооны дарга Чун Юй Ён-ы дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, Алтай дамнасан улс орнуудын соёл, хэл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хэмээгээд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хуралд оролцогчдод амжилт хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 цаг 38 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.