Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсад айлчлав


2-р сарын 26
14 цаг 12 минут

      Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй тус Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Ганбат нарын төлөөлөгчид Румын Улсын парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв.

Төлөөлөгчид албан уулзалтуудад хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улмаар бусад салбар хоорондын харилцан ойлголцсон, нийтлэг ашиг сонирхол бүхий хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын гишүүд Румын Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Николае-Ионел Чука-д бараалхахдаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжилж, парламентын дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад айлчилж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Н.И.Чука Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээнд талархал илэрхийлээд ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  арга хэмжээний бэлтгэлийг хангаж, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд байгуулан ажиллуулах санаачилгыг бүрэн дэмжихээ  илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж бололцоо хязгаарлагдмал байхыг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Румыны парламентын дээд танхим дахь Гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Сенатор Титус Корласеан болон доод танхим дахь Гадаад бодлогын байнгын хорооны дарга хатагтай Розалия Биро, Сенат дахь Румын-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Сорин Лаврич, Румыны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Траян-Христя нартай тус тус  албан уулзалт хийсэн юм. 

Мөн Румыны парламентын доод танхимын дэд дарга ноён Роберт-Мариус Казанчук УИХ-ын Байнгын хорооны төлөөлөгчдийг элэгсгээр хүлээн авч уулзав. Талууд дээрх уулзалтуудын үр дүнд хоёр талд харилцан Элчин сайдын яамдуудаа дахин нээх, ирэх онд тэмдэглэх түүхэн ойн бэлтгэл ажлын хангах, зохион байгуулах ажлын хэсгүүдийг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд харилцан байгуулах, парламентын найрамдлын бүлгүүдийн хооронд цахим уулзалтыг даруй зохион байгуулж, харилцааны цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэхээр боллоо.

Европын Холбооны гишүүн Румын Улс нь 2024 оны 03 дугаар сард Шенгены бүсэд хэсэгчилэн орох болсон ба Европ-Азийн хоорондох гадаад худалдааны тээврийн “Дунд коридорын” нэг болж байгаагаараа Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн үзэл санаанд чухал байр эзлэх юм.

"Monumenta mongoliae historica" түүхэн цувралын эхний 10 боть номыг хүлээн авлаа

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын эрдэмтэн, академич Константин Барбуг хүлээн авч уулзлаа.

Академич Константин Барбу нь олон жилийн туршид дэлхийн улс орнуудын архив, номын сан, хувь хүмүүсийн цуглуулгад буй Монголын эрт үеийн түүхийн холбогдолтой судалгааны эх сурвалжуудыг цуглуулан судалж иржээ. Тэрбээр цуглуулсан эх сурвалжуудаа эмхэтгэн хэвлүүлэхэд 1000 орчим боть ном болох боломжтой хэмээн танилцуулав.

Мөн тэрбээр "Monumenta Mongoliae historica" хэмээн нэрлээд буй түүхэн эх сурвалжуудын цувралынхаа загвар болгож эхний 10 боть номыг өөрийн зардлаар хэвлүүлэн, 10 газрын зургийн хамт  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдөд гардуулах үеэрээ Монгол Улсын төр засгийн зүгээс уг төслийг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Энэхүү 10 ботид Рашид Ад Динийн Судрын чуулганы гар бичмэлийн хэд хэдэн хувилбар болон Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл зэрэг перс, латин хэлээр хадгалагдаж буй түүхийн үнэ цэнэтэй эх сурвалжууд багтсан гэж байлаа.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.