Б.Мөнхтамир: 2023 онд 14 мянган транзит зорчигч тээвэрлэж, 13 тэрбум төгрөгийн орлого олсон


2-р сарын 27
8 цаг 41 минут

        МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.

-2023 онд агаарын тээврийн либералчлал, ХЯМД ТИЙЗ ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд 1 сая 750 мянган зорчигчийг агаарын тээврээр тээвэрлэлээ. Транзит зорчигчдын талаар тодруулбал?

2019 онд МИАТ ТӨХК хамгийн дээд талдаа 3800 транзит зорчигч зөөж байсан. 2023 оны хоёрдугаар хагаст бид 13 мянган зорчигч тээвэрлээд 13 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ нь зөвхөн транзит зорчигч буюу гаднын улсын иргэд гэсэн үг.

Азиас Улаанбаатарт ирээд цаашаа Европ руу явчихаж байгаа. Үүнийг бид цаашдаа эрчимтэй хөгжүүлнэ. 2024 онд 24 мянган зорчигчийг транзитаар тээвэрлэхээр төлөвлөчхөөд байна. Энэ транзит зорчигчийн урсгалаа сайжруулснаар, транзит аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж үүснэ.

-Алдагдалтай ажиллаж байсан МИАТ ТӨХК 2023 онд ашигтай ажилласан, түүхэндээ байгаагүй олон зорчигч тээвэрлэсэн. Энэ талаар?

МИАТ ТӨХК 67 жилийн түүхэндээ анх удаа өнгөрсөн 2023 онд хамгийн олон зорчигч тээвэрлэсэн. Хамгийн бага зардал гаргаж, түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан. Хамгийн олон нислэг үйлдсэн. Тодруулбал, 2023 онд нийт 3.382 аяллаар 900.208 зорчигч тээвэрлэсэн байна.

МИАТ компанийн дундаж орлого 500 тэрбум төгрөг байсан. 2023 онд 880 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2024 онд энэ амжилтаа ахиулж 1 их наяд төгрөгийн орлого олох зорилго тавьчихсан байгаа. Энэ нь бид цар хүрээгээ 2 дахин тэлнэ гэсэн үг юм.

-Олон нийтийн дунд МИАТ төсвөөс татаас авдаг гэх ойлголт бий?

МИАТ ТӨХК төрийн өмчтэй л болохоос цэвэр бизнесиийн байгууллага. Миат компани олсон ашгийнхаа ногдол ашгаар, татвар төлж улсын төсөвт орлого оруулдаг болохоос улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй.

-2024 оны зорилтоо товчоор хэлбэл?

2023 онд бид тарифаа бууруулсан. Дээрээс нь түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласныг дээр хэллээ. Энэ нь бидэнд илүү их нөөц бололцоо байна гэсэн үг. Цаашид ч энэ нөөц бололцоогоо илүү их ашиглана. 2024 онд Америкийн Нэгдсэн улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Зөвхөн Америкаар тогтохгүй Вьетнамын Хо Ши Мин хот руу хуваарьт нислэгийг 2024 ондоо үйлдэж эхэлнэ.

2025 оноос Сингапур, Австралийн нислэгийг нээнэ. Цаашдаа олон чиглэл рүү шууд нислэг үйлдэж, олон сүлжээтэй болж гаднын том агаарын компаниудтай ижил түвшинд хамтарч ажиллах боломжууд нээгдэнэ. Үүнийг л бид зорьж байгаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ1 цаг 5 минутын өмнөЗасгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд3 цаг 49 минутын өмнө“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж4 цагийн өмнөТехнологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно4 цаг 16 минутын өмнөБ.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг7 цаг 12 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв7 цаг 17 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ7 цаг 22 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө8 цаг 15 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов8 цаг 33 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья8 цаг 39 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе8 цаг 44 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй8 цаг 52 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 цаг 20 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 цаг 24 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 цаг 36 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.