Л.Долгормаа: Анхааруулж, сэрэмжлүүлж байхад иргэд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байгаа нь харамсалтай


2-р сарын 28
11 цаг 31 минут

      Гавшгай, гялалзуур, хөнгөн шаламгай хүнийг “шав хийсэн” хэмээн тодорхойлдог. Ийм нэгэн шав хийсэн бүсгүйг #Nematimes онцолж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг тунхагаа болгон амьдралдаа мөрддөг тэрбээр “Цэргийн цол зүүсэн л бол эр, эм гэлгүй зарчимтай, элдэв тайлбар хэлэхгүйгээр албандаа зүтгэх ёстой” гэх чигч шулуун бодолтой. Түүнийг Лхагвын Долгормаа гэдэг.

Би 2006 онд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг инженер-орчуулагч мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлтэй. Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд багшилж байгаад 2013 оноос Онцгой байдлын газар сургалтын мэргэжилтнээр ажилд орсноос хойш 11 дахь жилтэйгээ золгожээ. Миний аав Зэвсэгт хүчний 0245 дугаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хошууч цолтой, намайг цэргийн хүн болох учиртай гээд аав энэ албанд хөтлөн оруулсан. Нөхөр маань хот хоорондын зорчигч тээврийн жолооч, манайх гурван хүү, хоёр охинтой. Бага охид ихэр, одоо дөрвөн нас хүрч байна.

Орон нутагт ажиллахын нэг давуу тал нь замын түгжрэл, стресс үгүй. Тиймээс хотынхноос илүү гэр бүлдээ зарцуулах цаг гардаг. Үдийн цайны цагаар 5-10 минутын зайтай гэртээ очоод хүүхдүүдээ хооллож, ундлаад хичээл сургуульд нь явуулчихна. Ажлаа цалгардуулахгүй ар гэрээ ч зохицуулаад байх давуу талтай. Гадаад хэл сургах гэхээс илүү үндэснийхээ бичиг соёлыг хамгаалж, өвлүүлэхсэн гэж бодож хүүхдүүддээ монгол бичиг сайн заадаг. Дунд сургуульд байхдаа монгол бичгийн хичээлдээ сайн байсан нь одоо их хэрэг болж байна. Цаг зав гарвал дээл оёх дуртай. Хааяа дөрвөн мөрт шүлэг бичих хоббитой.

Манай аймаг энэ жил хамгийн их цастай, 10 гаруй сум зудын нөхцөлд байна. Ахуйн түймрийн тохиолдол их гардаг. Цаг агаар хүйтэн болохоор жолооч нар машинаа асаах гэж доогуур нь гал түлж орхиод машинаа шатаах тохиолдол ер нь олон. Хэдийгээр аврагч-гал сөнөөгч биш ч хүн хүч дутагдалтай үед түймэр унтраахаар явах тохиолдол бидэнд тулгарна. 2015 онд ийм тохиолдол гарч ой хээрийн түймэр унтраалцсан. Гал түймрийн 5-6 дуудлага зэрэгцэж, ангид өөр бүрэлдэхүүн үлдээгүй учраас би түймэрт явсан юм. Галын дөл нүүр төөнөөд, гутлын ул хайлуулчих гээд аврагч нар ямар хүнд нөхцөлд ажилладгийг биеэр мэдэрч Онцгой байдлын байгууллагын гол хүч, цөм нь болсон аврагч-гал сөнөөгчдөө маш их өрөвдсөн. Одоо ч дуудлагад явахад нь сэтгэл түгшиж үлддэг.

Мэдээж гал, гамшиг гарсан үед манайхан ажиллах үүрэгтэй ч урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлж ухуулан таниулах ажил гамшиг ослоос хамгаалахад маш чухал. Тиймээс бид иргэддээ хандан олон төрлийн сургалт сурталчилгааг цахимаар явуулдаг. Уг нь танхимаар хичээл орвол илүү үр дүнтэй. Гэхдээ танхимын сургалтад иргэд хойрго ханддаг гэж миний хувьд боддог. Ялангуяа цай, кофе ядаж дэвтэр бал тараахгүй бол бүр ч ирдэггүй. Төрийн байгууллагын төсөв бага учраас олон улсын эсвэл төслийн байгууллагатай хамтарч сургалт явуулахыг хичээдэг болсон. Гамшиг ослын дуудлага жилээс жилд нэмэгдэж, байгаль цаг агаарын давагдашгүй үзэгдэл элбэгшлээ. Үүнтэй холбоотой Онцгой байдлын албаны ачаалал нэмэгдэж байна. Анхааруулж, сэрэмжлүүлээд байхад л иргэд өөрсдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөө эрсдэлд оруулаад байгаа нь харамсалтай.

Энэ далимд, үргэлж бие биесээ ойлгож тусалж дэмждэг Увс аймгийн Онцгой байдлын газрын хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” цуврал хэлэлцүүлэгт урьж байна1 сар 26. 10:57Ирэх сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна1 сар 26. 10:51Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 сар 24. 23:09“Талбайн савдгууд” буюу Монголыг хорлогчдод төр төмөр нүүрээ үзүүлэх үү1 сар 24. 20:56УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг1 сар 24. 16:28Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэлээ1 сар 24. 16:24Эрүүл мэндийн яам гадаадад ажиллаж, суралцаж буй эмч нартай хамтарч ажиллана1 сар 24. 14:00ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 сар 24. 13:56207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ1 сар 24. 13:54Завханд - 48.8 хэм хүрч хүйтэрчээ1 сар 24. 13:51Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн1 сар 24. 13:44Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэв1 сар 24. 11:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ1 сар 24. 11:43Хоёр хоногт нэг эмэгтэй "умайн хүзүүний хорт хавдар"-аар нас барж байна1 сар 24. 11:25Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо1 сар 24. 11:22УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ1 сар 24. 10:32БНТУ-ын “ACIBADEM” эмнэлэг болон “ACIBADEM” их сургуульд эмч, мэргэжилтнүүдээ сургана1 сар 24. 10:29“Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна1 сар 24. 10:22БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд1 сар 24. 10:19Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ1 сар 24. 9:49Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 сар 24. 9:07Нэгдүгээр сургуулиас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит гудамж болголоо1 сар 24. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн1 сар 24. 8:55ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 сар 23. 18:17ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив1 сар 23. 16:32Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно1 сар 23. 14:45Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав1 сар 23. 14:36Маргааш дараах байршилд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана1 сар 23. 13:07Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна1 сар 23. 11:52Рио Тинто татварын маргаанд 295 сая доллар төлөх саналаа Монголын Засгийн газарт хүргүүлжээ1 сар 23. 11:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.