Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа


2-р сарын 28
17 цаг 45 минут

      Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров өнөөдөр (2024.02.27) Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын зөвлөлийн дарга А.Жапаров Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлал амжилттай үргэлжилж, хоёр улсын парламент хоорондын дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж буйд баяртай байгаагаа цохон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төв Азийн зүрхэнд орших байгалийн үзэсгэлэн  бүрдсэн “баян бүрд” бүхий Киргиз Улсын ард түмний ахуй амьдрал, хөгжил цэцэглэлтэй танилцах завшаан тохиож буйг онцлоод, 21 жилийн дараа Монгол Улсын парламентын тэргүүн ийнхүү айлчлал хийж байгаа нь хоёр улсын өндөр дээд, хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэв.

Мөн тэрбээр энэхүү айлчлалын хүрээнд Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Эрхэмсэг ноён Н.Шакиевтай “Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (Парламент) хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх тээвэр, худалдааны саад, бэрхшээлийг арилгах асуудлаар хамран ажиллах талаар тохиролцсоныг дурдав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров, Киргиз, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит тавдугаар хуралдааныг 2024 оны  II улиралд Бишкек хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангаж буй талаар дуулгаж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тус улсаар дамжуулан Төв Ази болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоох бүрэн ашиглахыг санал болгож байлаа.

Түүнчлэн “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Бүгд Найрамдах Киргиз Улс нэгдэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болгов.

Мал аж ахуйн салбарыг хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болгож хөгжүүлэх, цаашид мал аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов нар Монголбанк, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов нар Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн албаны дарга У.Кожобергенов нар Монгол Улсын Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн алба хоорондын мал эмнэлгийн үйлчилгээний салбарын харилцан ойлголцлын санамж бичигт, Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Евразийн бүсийн хорооны дарга С.Баатарсүрэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хадгаламжийн хамгаалалтын агентлагийн захирал К.Букуев нар Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпораци, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хадгаламжийн хамгаалалтын агентлаг хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт, Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, "Киргизалтын" нээлттэй хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга К.Абдраймов нар Монголбанк, "Киргизалтын" нээлттэй хувьцаат компани хоорондын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Талууд  эдийн засаг, банк санхүү, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, аялал жуулчлал, хөдөө, аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар  санал солилцож улмаар санамж бичиг байгуулснаар талуудын хамтын ажиллагааны эхлэл, эрх зүйн үндэс бүрдэж байгааг харилцан нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв8 цаг 56 минутын өмнөГ.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов9 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя9 цаг 8 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна9 цаг 17 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.