ГУРАВДУГААР РАУНД: Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын “тулаан” С.Зоригийг амиа алдсаны маргааш хуралдсан ЗГ-ын хуралдааны нууц тэмдэглэлийг ил болгосноор эхэллээ


3-р сарын 4
9 цаг 59 минут

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн нүүрний эгнээнд гарч ирсэн цагаасаа л бизнес, улс төрийн хэсэг хүмүүсийг “Ц.Элбэгдоржийн бүлэглэл” гэж нэрлэж, өнөөдрийг хүртэл үзэлцэж байна. Товчхондоо, энэ удаагийн “тулаан” бол энэ хоёр хүний гуравдугаар раунд. Эхний үе нь “Эрдэнэтийн 49” хувь. Хоёр нь дахь үе нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөл” зэрэг “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбогддог төслүүд. “Эрдэнэт”-ийн асуудал ч гэсэн цагтаа “эзэн” гэж нэрлэгдэх хүртлээ томорсон байсан Д.Эрдэнэбилэгтэй шууд холбогддог. Эхний хоёр үе албан ёсоор хонх цохиж дуусаагүй ч одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ илтэд хошуулчилж байгааг өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ. Одоо гагцхүү шүүгч л алхаа цохичихвол улсаараа эцсийн хариуг нь харах учиртай.

Тэгвэл тэдний “тулаан”-ы шинэ үе ийнхүү албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ. Ер нь сонгуулийн жилийн хавар өрнөдөг улс төр нам дотроо бус, нөгөө нам руугаа чиглэлтэй байдаг. Ялангуяа өөртөө хохирол учруулж болзошгүй лидерийг нь онилж үзэлцэх нь бичигдээгүй дүрэм. Гэхдээ Лу.Гантөмөр бол одоогийн МАН-д, Ерөнхий сайдад хохирол үзүүлэх хэмжээний лидер мөн эсэх нь өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээрээ л байна. Харин түүний оронд өнгөрсөн хугацаанд алдсан баялаг, эрх мэдэл, хөрөнгө санхүүгийнхээ төлөө энэ сонгуульд өөрт байгаагаараа бооцоо тавьж мэдэх хүнийг эртнээс ийнхүү Ерөнхий сайд амлаж авсан бололтой.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сонгууль хүртэл хэрэглэх улс төрийн гол зэвсэгээ улс төрийн хүрээнд ил гаргаж “үзүүлэв”. Тэр нь С.Зоригийн хэрэг ба Ц.Элбэгдорж байх бололтой. Тиймээс л ЦЕГ-ын саналаар Засгийн газрын хуралдаанаас С.Зориг агсныг амиа алдсны маргааш хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны нууцын зэрэглэлтэй тэмдэглэлийг ил болгож буй хэрэг. Уг ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж байсан хүн нь тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж. Ардчилсан холбоо эвслийнхэн Ерөнхийлөгч Н.Багабандид зөвшөөрүүлж чадахгүй, Да.Ганболдыгоо долоо удаа буцаалгаад байсан тэр цаг үе. Ингээд харамсалтай хэрэг гардаг өдөр эвслийнхэн Дэд бүтцийн сайд С.Зоригийг Ерөнхий сайдад томилохоор улс төрийн хүрээнд тохиролцсон. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх Ардчилсан холбоо эвслийн хурал нь болох байсан ч маргааш болтол хойшилж, тухайн өдөртөө С.Зориг агсан амиа алдсан гэдэг.

1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр. Тухайн үед огцроод дөрвөн сар болчихсон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахдаа ямар шийдвэрүүд тухайн үед гаргаж, юу гэж хэлж байсныг бид удахгүй нээлттэй үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт яг ямар сэжүүр гарсан болоод 26 жилийн өмнөх Засгийн газрын хаалттай хуралдааны нууцад авсан тэмдэглэлийг ил болгож байгаа вэ. Үүний цаана ирэх өдрүүдэд Монголын улс төрд ямар үйл явц өрнөх вэ. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын толгойлж хуралдуулсан хуралдааны нууц тэмдэглэл танхимын тэргүүн рүүгээ хэр гүнзгий чиглэх вэ гэх зэрэг сонирхолтой агуулгууд хариулт нэхсээр үлдэж байна.

Магадгүй сонгууль бүрийн өмнө л энэ хэргийн дуулианаар улстөрчид “голоо зогоодог” гэсэн хандлагаар нийгэм энэ удаад ч хүлээж суугаа байх. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад, Б.Хурцыг ТЕГ-ын даргаар ажиллаж байхад гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүгдэж, хилс хэрэг хүлээсэн хэмээн энэ цаг үед цагаадсан байгаа явдал юм.

Тиймээс хэрэг талаас нь хуулийнхан зарим сэжүүрийг тун удахгүй гаргаж ирэх бололтой. Харин улс төр талаас нь уг хэргийн шинэ үйл явц улстөрчидтэй холбогдож багагүй бужигнах бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зарим томоохон улстөрчдийг уг хэрэгт холбогдуулан онцгойлон шалгах үйл явдлууд өрнөх гэнэ.

Эх сурвалж: ubn.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 минут 39 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан27 минут 32 секундын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.